8o
Улаанбаатар хот
mobile menu

Он гарснаас хойш гурван сарын дотор 20 хүн авто ослоор АМИА АЛДЖЭЭ

2018-05-23 17:30:00

Өнгөрөгч 2017 онд 7568 авто осол бүртгэгджээ. Үүний 9,2 хувь нь орон нутгийн замд гарчээ.

Улсын хэмжээнд хүний амь нас хохирсон ослын тохиолдол 80 бүртгэгдсэний 77,5 хувь нь орон нутгийн замд гарсан бөгөөд үүнээс 67 хүний амь нас хохирчээ.

Харин нийслэлийн хэмжээнд 2018 оны эхний улиралд зам, тээврийн ослын улмаас 20 хүн амь насаа алдсан байна.

Гэвч энэ нь урд жилүүдийнхтэй харьцуулахад буурсан тоо ажээ.

Зам, тээврийн ослын шинжтэй дуудлагын тоо өнгөрсөн оны үзүүлэлтээс улсын хэмжээнд 19,6 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Мөн Зам, тээврийн ослын улмаас нас баралт 33,7 хувиар, гэмтсэн хүн 27,5 хувиар, хүүхэд өртсөн осол 11,2 хувь тус тус буурсан үзүүлэлттэй байгааг холбогдох албаныхан мэдээллээ.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2018 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил” болгон зарласантай холбоотойгоор “Хүн, тээврийн хэрэгсэл, зам, орчин” гэсэн дөрвөн элементийг цогцоор нь авч үзэн тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн.

Тухайлбал, 2018 оны эхний улиралд зам, тээврийн ослыг бууруулахтай холбоотой хэлэлцээр, дүрэм журмуудыг боловсруулж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт, зөвлөгөөнүүдийг зохион байгуулахаас гадна шугам замын хяналт шалгалтуудыг тогтмол хийж эхэлдсэн. Түүнчлэн анхан шатны тусламжийн тоног төхөөрөмжийг зорчигч урсгал ихтэй улсын чанартай зам дагуух үйлчилгээний байгууламжид байршуулж, “Хамгаалах бүс” кампанит ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Sukh
Z ts gazar erguul sain niij shalgaltiig saijruul butets tomroh tusam muudaj b na
2018/05/23 202.9.40.217