8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Чинзориг: Төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмбэл төсөвт 2 их наяд төгрөгийн дарамт үүснэ

Сэтгүүлч Д.Нэргүй
2018-05-24 09:00:00

-Төрийн албан хаагчдын цалин 50 хувиар нэмэх боломж Засгийн газарт байхгүй -

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа.

-2017 оны шилдэг яамаар шалгарсанд баяр хүргэе.  Ямар үзүүлэлт шалгуураар шилдэг болов?

-Баярлалаа. Засгийн газрын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол Улсын эдийн засаг, нийгэмд 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, эдийн засаг нийгмийн хөгжлийн үзүүлэлт, шилэн данс, хэрэглэгчийн үнэлгээ зэрэг 11 үзүүлэлтээр шалгарууллаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Засгийн  газраас хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд тэргүүлж шагнал авсанд  баяртай байна. Яамны хамт олонд болон нийгмийнхээ түнш байгууллагуудад баяр хүргэе. Өнгөрөгч 2017 онд хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр олон чухал ажил арга, хэмжээ авч хэрэгжүүллээ. Ялангуяа ахмад настны нийгмийн хамгааллын асуудал, залуучуудын хөгжлийн асуудлаар хууль эрх зүйн орчин бүрдүүлсэн,  төрийн албан хаагчдад нэг удаагийн мөнгөн урамжуулал олгох асуудлыг  шийдвэрлэсэн. Мөн тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмсэн, ОУВС-тай байгуулласан зарим гэрээнд өөрчлөлт оруулж тэтгэврийн насыг зургаан насаар нэмсэн байсныг гурван насаар нэмсэн зэрэг хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр тодорхой ажлуудыг хийсэн байна.

-Эмч, багш гээд төрийн байгууллагын ажилчид цалингаа 50 хувиар нэмүүлэх шаардлага тавьж 10 гаруй өдөр суулт зарлаж байна. Ер нь цалинг 50 хувиар нэмэх боломж Засгийн газарт бий юу?

-Ер нь бол өмнөх Засгийн газар Олон улсын валютын сантай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж гэрээ байгуулахдаа 2017, 2018 онд  төрийн албан хаагчдийн цалинг нэмэгдүүлэхгүй гэсэн гэрээ байгуулсан. Өмнөх Засгийн газар цалин нэмүүлэхгүй гэж гэрээ байгуулсан гээд бид цалин нэмэхгүй гээд суухгүй. Засгийн газар  өмнөх Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжүүлэх хэрэгжүүлэх хэрэгтэй. Нөгөө талаасаа төрийн албан хаагчдын шаардлагад бодитой, үндэслэлтэй хандах ёстой. Ер нь бол төрийн албан хаагчдын цалинг нэмэх ёстой гэсэн шаардлагатай би санал нэг байгаа. Дэмжиж байгаа гэсэн үг.  2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг нэмээгүй  байгаа. Энэ хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэлээд өссөн. Инфлиацын төвшин нэлээд өндөр гарсан. Энэ хэрээр иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа. Шинэ Засгийн газар байгуулагдсан цагаасаа төрийн албан хаагчдын цалинг нэмэх, орлого нэмэгдүүлэх тодорхой ажил хийж байгаа. Өнгөрсөн жил төрийн албан хаагчдад 54 тэрбум төгрөгт тохируулан ажлын мөнгөн урамшуулал олгосон. Яг үндсэн цалин нэмэгдээгүй ч төрийн албан хаагчдын орлогыг нэмэгдүүлэхэд үр дүнгээ өгсөн арга хэмжээ болсон гэж үзэж байгаа. Энэ онд ОУВС-тай хийсэн гэрээ хэлэлцээртээ өөрчлөлт оруулаад 2018 оны дөрөвдүгээр улирлаас эхлээд инфлиацын төвшинтэй уялдуулан нэмнэ гэсэн зөвшилцөлд хүрсэн. Энэ хүрээнд цалин нэмэгдүүлэх ажил хийж байна.  Улсын хэмжээнд 192 мянган төрийн албан хаагч бий.  Багш, эмч нарын ажлын ачаалал их гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ төрийн албан хаагчдад төр ялгавартай хандаж эхний ээлжид нэг хэсгийг нь нэмнэ гэсэн ойлголт байхгүй. 

Эхний ээлжинд цалинг тэгш нэмнэ гэсэн байр суурьтай байгаа Засгийн газар. Эмч, багш нарын шаардаж байгаа шиг төрийн албан хаагчдын цалин 50 хувиар нэмэх боломж, бололцоо энэ Засагт байхгүй. Төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ гэвэл жилдээ 900 орчим тэрбум төгрөг шаардах юм. Энэ нь дараагийн жилдээ бүтэн аваад эхлэхээр төсөв дээрээ хоёр их наяд төгрөгийн санхүүгийн дарамт, ачаалал үүснэ. Тийм учраас төрийн албан хаагчдын цалинг бөөнөөр нь 50 хувиар нэмэх боломжгүй. Ямар ч байсан 2018, 2019, 2020 он гээд гурван жил дарааллан төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ гэсэн тооцоо судалгаа гаргаад ажиллаж байна.

-Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрт цалин нэмэх талаар хэрхэн тусгаж өгсөн вэ. Монголын Үйлдвэрчний Эвлэлтэй хэрхэн ярилцаж тохирсон вэ?

-Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоотой шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа 2017, 2018 оны улсын нэмэлт хэлэлцээр байгуулсан. Үүнд хоёр үүрэг гүйцэтгэсэн. Нэг дэх асуудал нь инфлиацын төвшинтэй уялдуулан төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлаар ОУВС-тай хэлэлцээр хийе гэсэн үүрэг авсан. Хоёрдугаарт 2018 оны хоёрдугаар улиралд багтаан төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ гэсэн асуудлыг нэмэлт хэлэлцээрээр байгуулна гэсэн үүргээ Засгийн газар  биелүүлээд явж байна. Хамгийн гол нь үйлдвэрчний эвлэл үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд ОУВС-тай инфлиацын төвшинтэй уялдуулан цалин нэмэх асуудлаа үргэлжүүлэн хэлэлцэж ирж гээд гарын үсэг зурчихаад одоо болохоор тэр байгуулласан хэлэлцээрээс давсан шаардлага тавьж байгаа нь таагүй байна. Цаашид бид жагсаж цуглаж биш, гурван талт хэлэлцээрээр асуудлыг шийдэх хэрэгтэй.

-Хөдөлмөрийн тухай хуулийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр /өчигдөр/ боллоо. Хэлэлцүүлэгээр Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай яригдсан. Тухайлбал, ямар өөрчлөлт орох вэ? 

-Хөдөлмөрийн тухай хуулийг 1999 онд шинэчлэн батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш нийтдээ 24 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан.  Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зохицуулалт  хөдөлмөрийн харилцаанд төрийн оролцоо их, уян хатан биш байгаа нь ажил олгогчид өөрийн шийдвэр гаргахад хүндрэл учруулсан, ажилтан хөдөлмөрийн харилцааны суурь эрхийг эдэлж чадахгүй байдалд хүргэж байгаа тул уг хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ шаардлагыг бий болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найрууллага 13 бүлэг, 127 зүйлтэй байхаар боловсруулсан.  

Хуулийн төсөлд оруулсан өөр нэг шинэлэг заалт нь ажиллах хүч нийлүүлэгч хуулийн этгээдээр дамжуулан 6 сараас дээшгүй хугацаагаар үргэлжлэх түр ажил болон ажил, албан тушаал нь тодорхой хугацаагаар хадгалагдах ажилтны оронд, тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагаанд туслах чанарын ажилд ажилтан авч болох, ингэхдээ ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээдтэй уг үйлчилгээг авахтай холбоотой гэрээ байгуулах тухай юм.

Бүрэн бус цагаар, зайнаас ажиллах гэрээ болон бусад дагалдах гэрээ байгуулах, иргэд хоорондоо хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилтныг сэлгүүлэн ажиллуулах зэрэг асуудлыг зохицуулах шинэ зүйл, заалтыг нэмж оруулжээ. Мөн хөлсөөр мал маллаж байгаа малчны цалин хөлстэй холбоотой асуудлыг тусгайлан зохицуулахдаа нийт цалин хөлснийх нь 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр төлж болох заалтыг тусгасан. Үүнийг малчин өрхийн үйлдвэрлэлд дарамт учруулахгүйгээр хөдөөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд тустай гэж үзэж байгаа. Уул уурхайн болон бусад төсөөтэй үйлдвэрлэлийн салбарт гэр орноосоо алсад урт хугацаатай ээлжээр ажиллах хэлбэр нэвтэрч байгааг харгалзан “жасаагаар ажиллуулах” гэсэн шинэ зохицуулалтыг оруулна.  Жасаагаар ажиллах ажилтны нэг сард ажил үүрэг гүйцэтгэх хоног нь 20-иос дээшгүй, амрах хоног нь 10-аас доошгүй байхаар оруулсан. Эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, насанд хүрээгүй хүн буюу хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дэлхийн нийтийн жишиг, олон улсын стандартад нийцүүлэх үүднээс хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг боловсронгуй болгох тал дээр нэлээд анхаарч ажилласан байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авсан аж ахуйн нэгж байгууллагыг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй тохиолдолд төлөх төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгаад байна. Мөн  2019 оноос зургаан жил, 2020 оноос дараалласан долоон жилийнх нь цалингаас тэтгэвэр боддог болох хуулийг УИХ баталсан. Бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандаж С.Бямбацогт, Ж.Энхбаяр гишүүдээс асуулга ирүүлсэн байна. Энэ асуулгын хариуг удахгүй УИХ-ын чуулган дээр хариу өгнө.

-Ярилцсанд баярлалаа. 

Д.Нэргүй 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
boxman
Төрийн албан хаагчид гэж шаагаад байхын. Эмч , багш гэл дээ. Тэртээ тэргүй тэр төрийн албан хаагчид шүүгч, прокурор, хурган дарга нар, цүнх баригчид чинь хангалттай цалин авч байгаа шдэ.
2018/05/24 66.181.179.170
ЗОЧИН
Зүгээр суудаг, авилгач, хүнд сурталтай төрийн цалинг нэмбэл тэдний цалинг бүрдүүлдэг баялаг бүтээдэг хувийн хэвшил сөхөрч улс бүхэлдээ дампуурна шүү. Нэмэх гээд бгаа юм орон тоог 2-3 дахин цомхотго,
2018/05/24 202.21.109.131
Ц.Элбэгдорж
тэр төрөөс төрсөн тэрбумтанд мөнгө олдохгүй болчих гээд байгаа юм уу эмч багш нарын цалинг нэмээчээ бослого гархад ойрхон байна шүүү
2018/05/24 202.21.117.34
зочин
энэ үнэн шүү зах зээлийн үнээс яг 10 дахин өсгөөд эмнэлгүүдэд нийлүүлчихдэг
2018/05/24 202.131.232.150
зочин
тендер нэрээр 10 дахин өсгөж зардаг эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэдэн тэрбум төгрөгөө цалин болгоод өгөхөд хүрнэ
2018/05/24 202.131.232.150
Мөнх
сүүлийн 7 жилд тэнцүүлэх нь хувь хүнд хохиролтой бна бага тэтгэвэр авч бна болиулаач ээ сүүлийн 5 жилд нь хувааж бодье
2018/05/24 202.72.240.5
zochin
xulgaichuudiin xulgailsan mongiig xuraa tegeedel bux zuil shiidegdene
2018/05/24 64.119.21.78
г
яг үнэн хэрэг дээрээ 550 мянган төгрөгний 100-г нь татвар нэрээр төр буцаагаад авна үлдсэн 450 мянган төгрөгний 350-ийг нь Банкны луйварчидад зээлээ нэрээр арай яадан төлөөдж 100 мянгаар яаж амьдрах
2018/05/24 202.179.6.82
г
төрийн үйлчилгээнийхэн ямар нэгэн байдлаар жагсаж энэ тэр болж байгаад цалингаа нэмүүлнэ гэж хэлж яадаж байна.Үнэн хэрэг дээрээ төрийн жинхэнэ албан хаагчид цалингаа нэмүүлнэ гэж хэлэх ч эрхгүйл байна
2018/05/24 202.179.6.82
Toriin tusheediin urgui zardliig bagasag
Toriin tusheediin gadaadad tomiloltoor yavsan zardliig tootsoj ayavsan ajliinh ni ur dun ard tumend tailagnaj baiya aa.Zovhon amerikt l geded hichneen hun yavj baina ter burt dor hyaj l10-20 sayagiig
2018/05/24 115.171.245.226
зочин
Олон жил ажиллаж тэтгэвэрт гарсан иргэдийнхээ тэтгэврийг нэмээч
2018/05/24 202.179.31.105
yamarch ach holbogdolgui tomilot
Tsalin nemeh heregtei. Emch bagsh bol ulsiin hogjild zohih huvi nemeree orrulj baigaa, Toriin tusheed geh erhemuud shig hereggui olon gazraar tomilolt nereer heren tenej tatvar tolo daramt boloogui ee
2018/05/24 115.171.245.226
11
цалинг 50 хувь нэмтэл тэмцэх хэрэгтэй. хэрэгтэй хэрэггүй урсгал зардал, хөрөнгө оруулалтаа царцаагаад нэм
2018/05/24 119.40.98.162
я
төрийн албан хаагч цомтгох гэвэл эмч багш цэрэг цагдаа онцгой албыг хасах болох байхдаа.цалинг 50 хувь нэмэн зөвш дээ
2018/05/24 119.40.98.162
я
192000 мянган төрийн албан хаагчийн 133000 мянга нь төрийн үйлчилгээний алба буюу 70хувь үлдсэн 25 хувь нь цэрэг цагдаа онцгой буюу төрийн тусгай алба, үлдсэн 5 хувь төрийн жинхэнэ албан хаагч шүүдээ.
2018/05/24 119.40.98.162
иргэн
ЭНЭ ХҮН САЙД БОСНООСОО ХОЙШ НААШТАЙ ЗҮЙЛ ХИЙСЭНГҮЭЭ дандаа хар амлана
2018/05/24 150.129.140.219
иргэн
хөдөлмөрийн тухай хуулиа хурдан баталж өгөх хэрэгтэй байна.
2018/05/24 202.131.227.82
зочин
МАНгарууд минь 190000 төрийн албан хаагчдаа 50 хувь цомхотгоод цалинг 100 нэмэх боломж байгаа ш дээ. Төрийн албанаас гарсан хүмүүсийг чинь хувиийнхан аваад л шингээчихнэ,иймэрхүү юм бодох ухаан алга у
2018/05/24 202.179.31.242
иргэн
эмч, сувилагч, багш нарын цалинг хамгийн түрүүнд ярих нь зүйтэй байна. зах зээлд орсон цагаас хойш эдгээр мэрэгжлийн хүмүүсийн цалинг жил бүр нэмж амьдралын баталгааг нь хангах байсан.
2018/05/24 202.131.227.82
zochin
Medeej tsalin nemegdehed ediin zasgiin chadbahi osno. Tatbar nemegdene shdee. Haramlaj bgaad hulgaich nart hamag mongoo aldaad duusna. Tegeed l ene mongol uls hogjihgui bgaa shuu dee
2018/05/24 66.181.165.91
ёё
тэнэг царайлсан хүүр минь олон юм битгий хуцаад байгаач эхлээд хийхээ яриад дараа нь наад балайгаа ярь л даа та нар бага идвэл улс орон хөгжих гээд байна тиймээс та нар бушуухан л зайлж үз өөр юу хэлэ
2018/05/24 119.40.98.162
  • Recent
  • Most Read
  • Most Comment