8o
Улаанбаатар хот
mobile menu

“Өөр-Ирээдүй” Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа

2018-05-24 09:26:27

Өнгөрсөн 2017 оны 12 дугаар сард Авлигатай тэмцэх газар Монголын Залуучуудын Холбоо, Монголын Оюутны Холбоо, Монголын Сурагчдын Холбоодтой хамтран авлигаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг эхлэх, иргэд олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, идэвх санаачлагыг дэмжих чиглэлээр санамж бичиг байгуулсан билээ

Тус санамж бичгийн хүрээнд дээрх холбоод үйл ажиллагааныхаа нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцэж батласныг олон нийтэд танилцуулан, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү-д гардуулан өглөө. Энэхүү төлөвлөгөө нь авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг дэмжин ажиллахад чиглэж байгаа ба үүнд:

  1. Авлигын эсрэг хүүхэд, залуучууд, ард иргэдийг “Өөр ирээдүй” аянд нэгдэх уриалга дэвшүүлэх, бичгийн хавчаар зүүж өөрийгөө бусдад авлигаас ангид болохоо цаашид илэрхийлж байх
  2. Хүүхэд залуус, олон нийтэд авлигын хор хөнөөлийг таниулах, шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх чиглэлээр олон нийтийн үйл ажиллагааг боловсруулан хэрэгжүүлэх 
  3. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад бэхжүүлэх, тэднийг уриалах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх
  4. Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх
  5. Авлигын эсрэг олон нийтийн боловсролыг дээшлүүлэх
  6. Хөдөө орон нутгийн төрийн бус байгууллагуудтай хамтран авлигын эсрэг үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна

Хэвлэлийн бага хурлын үеэр МЗХ-ны Бодлогын Хэрэгжилтийг  Зохицуулах газрын дарга Ө.Шинэхүү: “Төрийн алба болон хувийн хэвшлийн байгууллагад үнэнч шударгаар ажиллаж  байгаа залуучуудыг үнэлж, тэднийг урамшуулж сурталчилж нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлэхэд дэмжин ажиллаж, авилгатай тэмцэх гол зарчимаа болгоно” хэмээн мэдэгдлээ. Мөн тэрээр “Энэхүү үйл ажиллагааны гол бэлэг тэмдэг нь бичгийн хавчаар бөгөөд үүнийг энгэртээ зүүснээрээ иргэн бүр авлигалын аянд нэгдсэн гэдгээ ухамсарлах нь чухал” хэмээв.

МОХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн дарга Б.Жигжид “Энэ аянд их дээд сургуулиудын дунд сурагч багшийг бэлдэж үйл ажилгааг явуулах бүх боломжийг нь хангаж байна хэмээн мэдэгдлээ. Аяны хүрээнд, нийслэлийн төдийгүй  хөдөө орон нутгийн сургуулиудыг хамарч, авлигатай тэмцэх газруудтай хамтарч ажиллана” гэсэн төлөвлөөтэй байгаагаа танилцуулсан.

МСХ-ны Тэргүүн О.Сэлэнгэ: “Авлигатай тэмцэх, шудрага ёсыг тогтоох нь зөвхөн төрийн байгууллагуудын асуудал биш иргэн бүрийн асуудал юм. Иймд МСХ энэ аян нэгдэж олон талт үйл ажиллагааг зохион одоогоор бид нийслэлийн 9 дүүрэг, 4 аймгаар нийт 4000 гаруй сурагч эцэг эхчүүдэд сургалт сурталчилгааг хийгээд байна” хэмээв.

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү: “Энэ ажлын хүрээнд цаашдаа яаж хамтарч ажиллах, залуучуудыг авилгалын үзлийг тэвчихэд, эерэг үзлийг төлөвшүүлэх, олон нийт авлигалын эсрэг иргэний нийгмийн байгууллагууд болон, тус хэвлэлийн бага хуралд нэгдээд буй МЗХ, МОХ, МСХ зэрэг холбоодтой цаашдын үйл ажиллагаанд нь хамтарч ажиллана” хэмээн тус тус онцлон хэлсэн юм.

Сонирхуулахад Авлигын Индексээрээ дэлхийд эхний 4-т тогтмол жагсдаг Шинэ Зеланд, Дани, Финлянд, Швед улсуудын хариуцлагын тогтолцоо харьцангуй сайн хөгжсөн ба төрийн үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй, иргэдийн оролцоо өндөр байдаг. Тиймээс иргэд олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд болон хувь хүн бүр өөрсдийн сэтгэлгээг өөрчлөх, оролцох хэрэгцээ бидний өмнө тулгарч байна.  Бидний хамтын ажиллагааны үр дүнд авлигын үзэгдлүүд болох хүнд суртал, хээл хахуул, танил талын хэлхээ холбоо, ашиг сонирхлын зөрчлүүд багасаж, залуучууд, олон нийтийн сэтгэлгээг эерэг болгох давалгаанд нэгтгэж өөр орчин, өөр ирээдүйг бий болгосон байна.

Гэрэл гэгээтэй, авлигагүй, шударга нийгмийг бүтээхийн төлөө Монголын бүх сурагч хүүхдүүд, оюутан залуучууд, тэдгээрийн эцэг эхчүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, төрийн албан хаагчид та бүхнийг энэхүү аянд өргөнөөр нэгдэхийг уриалж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment