8o
Улаанбаатар хот
mobile menu

Зарим нутгаар бага зэргийн нойтон цас орно

2018-05-24 10:03:00

Энэ сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгаар,
  • 26, 27-нд нутгийн зүүн хагаст  хур тунадас, нойтон цас орно.

Салхи 25-нд ихэнх нутгаар, 26,27-нд говь тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, шороон болон цасан шуурга шуурна.

25-нд нутгийн баруун хагаст, 26,27-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус,  өдөртөө 10-15 градус дулаан байна. 25-26-нд шилжих шөнө баруун болон төвийн аймгуудын нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч хононо.

27-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment