8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-05-24 10:34:41

ХОНЬ - (3/21-4/19)

Хүний дотоод нөөц, хүч чадал идэвхижинэ. Ажил шинээр эхлүүлэх, аян замд гарах, хариуцлага хүлээх, бусдыг манлайлах, санал санаачлага гаргахад сайн. Уулзалт гэрээ хэлцлээс ашиг олно. Хүлээн авалт, дайллага цайллага зохион байгуулахад ээлтэй.

ҮХЭР - (4/20-5/20)

Бүх талаар сайн өдөр. Санасан бодсон бүхнээ ажил хэрэг болгох боломж бүрдэнэ. Харилцаа холбоогоо өргөжүүлэх, шинэ найз нөхөдтэй болох, барилгын буюу ажлын эхлэл суурийг тавихад сайн. Гадаад хэл эхлэн суралцах хэл соёлын судалгааны ажил эрхлэхэд ээлтэй. Оюуны хөдөлмөр эрхлэгчид, судалгааны салбарынхан үр бүтээлтэй.

ИХЭР - (5/21-6/21)

Шударга байвал амжилт дагана. Энэ өдөр ямар ч ажлыг урам зоригтой хийх ёстой. Мөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд сайн өдөр. Бүтээлч ажил мэргэжлийн хүмүүс сайшаал урамшуулал хүртэнэ.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Бусадтай зөрчилдөх, маргалдах магадлалтай. Мөн хайнга байдлаасаа болоод бэртэж гэмтэхээс болгоомжил. Сэтгэл санаагаа өөдрөг, зөв байлгаж чадвал аливаа хэрэг санасанчлан бүтнэ. Алдаа дутагдал гаргалаа ч бухимдах хэрэггүй, харин гарах гарц, засах арга замыг хайгаарай. Хичээл зүтгэл гаргасан бүхэн амжилтад хүрнэ.

АРСЛАН - (7/23-8/22)

Сэргэлэн цовоо байж, ихийг амжуулах өдөр. Хийсэн бүхэн үр ашигтай байхыг зааж байна. Тиймээс хуучин эд зүйлээ сэргээн засварлах, орон гэрээ илүү тухлаг болгох, бусдаас тус дэм эрэхэд ээлтэй сайн. Мөн гоо сайханд орох, биеэ чийрэгжүүлэхэд анхаар. Худалдаа ашигтай байна.

ОХИН - (8/23-9/22)

Оюуны чадавхи нэмэгдэнэ. Био-энергийн эмчилгээ хийлгэх, мөргөл бясалгал үйлдэх, мэргэ төлгө тавиулахад сайн. Аливааг хийхдээ төлөвлөгөөнд бус, зөн билэгтээ захирагд. Бодол санаа, үйл хөдлөлөө хянаж, ярихаасаа илүү бусдыг сонсохыг хичээ. Аян замд гарахад сайн.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Аливаа чухал ажлыг хойш тавь, яарч шийдвэр гаргах, гэрээ хэлцэл хийхээс зайлсхий. Бусадтай харьцах, харилцан ойлголцох, өөрийгөө зөв таниулахад тустай. Ирээдүйгээ төлөвлө, сэтгэл санааны тогтворт байдлаа хадгалахад анхаар. Шинэ хувцас чимэг, эд зүйл худалдаж авахад тааламжтай.  

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Амьдралын шинэ мөчлөг эхэлж байна. Чухал ажлыг шинээр эхлэхэд ээлтэй. Аян замд гарах, гэрээс хол явахад цээр гаргах зан үйл гүйцэтгэвэл зохино. Элдэв дэл сул яриа, хоосон үг сонсвол тоох хэрэггүй. Толинд удаан харах муу нөлөөтэй. Зүүд зөнтэй байна.

НУМ - (11/22-12/21)

Идэвхитэй харилцаа холбоо, уулзалт амжилтад хөтлөх өдөр. Таны хүсэл зоригийг бусад хүмүүс, хамт ажиллагсад тухай бүрт нь ойлгож дэмжинэ. Түншүүдтэй харилцаагаа бэхжинэ. Нөхцөл байдлыг зөв дүгнэх чадвар суларна.

МАТАР - (12/22-1/19)

Санхүүгийн аливааа жиллагаа ашиг орлогтой. Мөнгөө өсгөхийн тулд өгөөмөр байгаарай. Худалдаа арилжаа ашигтай, шинэ эд зүйл худалдаж авахад таатай. Мэдээлэл туршлага солилцвол чухал зүйлийг мэдэж авна.

БУМБА - (1/20-2/18)

Хүнд хүчир ажлын өдөр. Мөргөл залбирал үйлдэх, бие сэтгэлээ ариусгах, сэтгэлийн буртаг бүхнээс салахад ээлтэй сайн. Хуучин эд зүйлсээсээ салж гэрийн энергээ сайжруул.

ЗАГАС - (2/19-3/20)

Шинэ байшин барилгын суурь тавих, ахас ихэстэй зөвлөлдөх, байгаль дэлхийтэй харьцахад сайн өдөр. Эд зүйл худалдаж авах, зарж борлуулахад сайн. Орон гэртээ засал чимэглэл, засвар хийхэд тохиромжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment