8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Эрдэнэчулуун: Хуурамч шатахуун борлуулсан гэдэг нь ташаа мэдээлэл

2018-05-24 11:23:00

-Улсын хэмжээнд хуурамч шатахуун зарагдаагүй, борлуулаагүй-

Сүүлийн үед хуурамч шатахуун үйлдвэр байгаа талаар мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон билээ. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө “Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ноос хэвлэлийн хурал хийж хуурамч шатахууныг шинжилгээгээр тогтоосон  талаар мэдээлэг өгсөн.  Тэгвэл энэ мэдээлэлд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун  өнөөдөр тайлббар мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “ Манай улсад хуурамч шатахуун үйлдвэрлэх боломж байхгүй. Манай улс үйлдвэрлэгч орон биш. Импортлогч орон. Өнөөдрийн байдлаар нийтдээ 10 гаруй аж ахуй нэгж импортоор шатахуун оруулж ирж байна. Оруулж ирж байгаа шатахуун тухайн улсын гарал үүсэл, шинжилгээний бичиг, сертификаттай ирдэг.Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл авсан хэд хэдэн компани бий. Энэ компаниуд тухайн шатахуун дээр чанаржуулагч буюу актон нэмэх юм

Өөрөөр хэлбэл дизель түлшинд керосин, бензин дээр нафта гэх шингэнийг нэмдэг улмаар тухайн шатахууныг чанаржуулдаг гэсэн үг. Тодруулбал 80 авто бензин дээр нафто нэмээд түүнийгээ 92 болгодог. Энэ бол стандарт. Олон улсад ийм стандартыг баримталдаг.

Олон Улсын жишигт энэхүү актон нэмэх асуудал 1990-ээд оны үеэс гарсан байдаг.  Дэлхийн аль ч оронд бензины чанарыг сайжруулах зорилгоор актон буюу чанаржуулагч нэмдэг. Энэ асуудлыг зарим хүмүүс Монгол Улсын зах зээлд нийлүүлж байгаа шатахуун хуурамч гэж үзэн иргэдийг төөрөгдүүлж болохгүй. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын зүгээс манай Улсын хэмжээнд хуурамч шатахуун зарагдаагүй, борлуулаагүй.Хуурамч шатахуун борлуулсан гэдэг нь ташаа мэдээлэл гэдгийг мэдэгдэж байна” гэсэн тайлбар мэдээллийг өгсөн юм. 

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
1 л арга байна, Тэр хуурамч гээд байгаа бензинийг МХГ-ын даргын машинд нь дүүртэл хийгээд явуулаад үз, тэгээд үнэн худал 2-ыг ялгаад өг л дөө
2018/05/25 66.181.160.40
иргэн
Монголд дүүргэсэн бинзенээр 320км явдаг бол ОХУ-очоод дүүргэсэн бинзенээр 410 км явдаг, үнэр өөр шүү. Оросын шалгалт хяналт системтэй билээ. Манай МХГ шалгахгүй мөртөө худлаа бичиж бна.
2018/05/24 49.0.218.60
иргэн
мэрэгжлийн хяналтын газар Монголд сондгой байгууллага шүү. Салбарууд хяналтаа тавиад явах зарчмыг эвдэж МХГ байгуулснаар тэнд авилагачид, байгууллагын нэрээр ашиг хонжоо харагчидын баг ажиллаж байгаа.
2018/05/24 49.0.218.60
иргэн
МХынхан шатахуун импортлогчдын хармаанд орчихсоныг хүн бүр мэднээ
2018/05/24 64.119.17.80
Biihar
ene muu bitvv hamartai abgai dandaa hudlaa snaadag um
2018/05/24 27.123.214.108
Бат
Үгээр тоглоод өнгөрүүлж чадхуу шатахууны чанарбг муутгаж хольц хийж байгаа , дутуу үахаж бхыгааг хайцаалаад байнауу
2018/05/24 27.123.214.104
  • Recent
  • Most Read
  • Most Comment