8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Мөнх-Оргил: ШХАБ-д элсэх шаардлагагүй

2018-05-24 12:59:00

Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын эдийн засгийн форум-2018”-д оролцох үеэр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орон болох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн билээ. Тэгвэл ШХАБ-д элсэх нь зөв эсэх цаашлаад гишүүнээр элссэнээр ямар өөрчлөлт орох талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоос тодрууллаа.

- Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын гишүүн орон болох сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Энэ байгууллагад элсэх шаардлагатай юу. Манай улс олон жил энэ байгууллагын ажиглагч байсан шүү дээ?

-ШХАБ-ын үүссэн түүх, одоо байгаа байдал, цаашдын замналыг хараад байхад энэ байгууллаганэг талаас улс төрийн, нөгөө талаас цэргийн байгууллага болох өндөр магадлал байна гэж би харж байгаа. Хоёрдугаарт, энэ байгууллагад элсэх эсэх асуудлыг олон талаас нь судлах ёстой. Өнөөдөр дотоод, гадаад улс төрөө харж биш, дунд болон урт хугацаанд их гүрнүүдийн харилцаа яаж хөгжих, ерөнхий хандлага хаашаа явах, энэ хандлагаас болоод манайд ямар дарамт шахалт ирэхийг тооцоолох хэрэгтэй. Би бол одоохондоо ШХАБ-д элсэх шаардлагагүй гэж үзэж байна. Өмнөх Засгийн газар ч тийм байр суурьтай байсан. Яагаад гэвэл Монгол Улс ажиглагч байхдаа энэ байгууллагаас хангалттай мэдээлэл авч байсан. Тэгэхээр бүрэн эрхт гишүүнээр элсэх, ажиглагч байхын ялгаа нь манай улсад мэдрэгдэхгүй. Гадна талдаа бол хоёр том хөршийн нөлөөнд бүрэн автаж байна гэдэг зураглал харагдана. Гуравдугаарт, энэ байгууллага хаашаа хөгжих гээд байгаа сайтар харах ёстой. Өнөөдөр бодит амьдрал дээр хүйтэн дайн эхэлчихлээ. Энэ хүйтэн дайн дахиад хэдэн жил ч үргэлжилж мэдэхээр байна. Дайн сонгодог утгаар өрнөөд явах юм бол манайх шиг жижиг орнуудад асар их нөлөөтэй. Бид бүх түүхээрээ хоёр том их гүрний хэт их нөлөөнд орохгүйн төлөө тэмцэж ирсэн. Тусгаар тогтнол бол зүгээр нэг НҮБ-ын гишүүн байхаас илүү бодит байдал дээр бие даасан бодлого явуулж чадах уу гэдэг асуудал байдаг. Монгол улс 1990 оноос хойш гурав дахьч хөршийн бодлоготой болж чадсан. Энэ гурав дахьч хөршийн бодлогод ямар нөлөө орж ирэхийг олон талаас нь судлах хэрэгтэй.

-Албан ёсоор төвийг сахих бодлогоо батлаагүй ч төвийг сахиж байгаа улс орон ШХАБ-д элсэх нь хэр зохимжтой байдаг вэ?

-Төвийг сахих гэдэг нь хоёр хэлбэртэй. Нэгт, хууль боловсруулаад улс төрийн шийдвэр гаргаснаа зарлаад явах нэг хэлбэр байдаг. Хоёрт, улс төрийн шийдвэр гаргахгүй ч хар хайрцагны бодлогоор төвийг сахиж болдог. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төвийг сахих санал гаргасан. Бид судлаад одоохондоо огцом шийдвэр гаргах хэрэггүй, хоёр хөршийн харилцааг хөгжүүлэх, гурав дахь ч хөршийн бодлого дээрээ анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж үзсэн. Төвийг сахих бодлогын цаад санаа нь хоёр хөршийн хэт их нөлөөнд автахгүй байх юмсан гэдэг зорилготой юм. Үүний гол баталгаа нь гурав дахь ч хөршийн бодлогыг дэмжиж, хөрөнгө оруулалт оруулж ирэхэд оршдог. 

Т.Хулан

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mongol
Ci yugaa meddiin.
2018/05/27 27.123.214.80
2 хөршөөс холдоод хаана хүрнэ гэж боддог байнаа?
zochin
2018/05/24 122.201.31.128