8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган: Төрийн өмчийн 68 эд хөрөнгийг аймаг, нийслэлд шилжүүлнэ

2018-05-24 17:12:52

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлд төрийн өмчид байгаа илүүдэлтэй, ашиглалтгүй 28.1 тэрбум төгрөгийн 68 эд хөрөнгийг хэрэгцээ шаардлагатай байгаа орон нутагт шилжүүлэх зохицуулалтыг тусгасан байна. Тогтоолын төслийг баталснаар Дархан-Уул, Баянхонгор, Говь-Алтай, Архангай аймагт нийт 350 хүүхдийн цэцэрлэг байгуулах, Ховд, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын ажил үйлчилгээг иргэдэд ойртуулах боломжийг нэмэгдүүлэх, Увс, Ховд, Баян-Өлгий, Дундговь аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын бизнес эрхлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзснийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.

Хэлэлцүүлгийн үеэр Төрийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатайг Ж.Мөнхбат гишүүн хэллээ. Тэрбээр, “Томоохон барилга байгууламжийг шилжүүлэх, хувьчлах асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь зөв. Харин 10 гаруй жил унаж, ашиглалтаас гарах дөхсөн автомашин зэргийг заавал УИХ шийдвэрлэх шаардлагагүй” гэсэн санал хэллээ.

Ийнхүү санал хураалт явуулахад гишүүдийн 75.4 хувь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл