8o
Улаанбаатар хот
mobile menu

1286 тээврийн хэрэгслийн тусгай дуут дохио хэрэглэх зөвшөөрлийг цуцалжээ

2018-06-02 11:54:00

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв, Замын цагдаагийн албатай хамтран нийслэлийн хэмжээнд хэсэгчилсэн шалгалтыг явуулжээ. Шалгалтаар зөвшөөрөлгүй тусгай дуут, гэрлэн дохио тавьж хэрэглэсэн 22 жолоочид 2.2 сая төгрөгийн шийтгэл оногдуулсан байна.

Хуучин журмын дагуу өнгөрөгч 2017 онд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрлийг 2239 тээврийн хэрэгсэлд олгож байжээ. Харин уг журмыг боловсронгуй болгож шинэчлэн баталснаар Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс 2018 оны эхний таван сарын байдлаар зөрчилтэй 1286 тээврийн хэрэгслийн дуут дохио хэрэглэх зөвшөөрлийг цуцалж, Журамд заасан зөвхөн тусгай чиг үүргийн 953 тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Suhk
Zamiin oron nutgagiin alba nuduugiin zamd hyanaltaa sain niin neregtei tegvel osol buurna shuu zurchiltui nuhud huduu oron nutagt erh ch ugui yavaa
2018/06/03 202.9.41.77