8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Жавхлан: 1990 онд хийсэн ардчилсан хувьсгал биш ардчилсан үймээн байсан

2018-05-25 08:59:00

-Анх намайг орж ирэхэд та 75 шоолж байсан. Харин одоо би тэднийг шоолж байна -

Нэг хэсэг чимээгүй байсан УИХ-ын гишүүн С.Жавхлан өчигдөр УИХ-ын чуулганы үеэр хэлэлцэж буй асуудалд байр сууриа илэрхийлээд амжсан юм. Тэрбээр Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр ийнхүү саналаа хуваалцав. Тэрбээр "Монгол Улс 27 жил өлсөж байна. Би хувьсгал гэгчийг ойлголхгүй байна. 27 жилийн өмнө монголчуул өлсөж байсан уу?. Байсан. Өнөөдөр өлсөж байна уу. Өлсөж байна. Өлсгөлөн одоо ч хэвээр үргэлжилж байна. Бусад улс орнуудыг харахад, амьдралын нөхцөл боломж нь дээшлэхийг хувьсал гэх юм. Харин манай улсад эсрэгээрээ Ардчилал ардыг чилээгч "алагч" болж хувирсан байна. 1990 онд хийсэн Ардчилсан хувьсгал биш ардчилсан үймээн байсан. Өнөөдрийн амьдралын өртөг, тухайн үеийн өртөгтэй жинлэвэл дэндүү өөр. Анх намайг энд орж ирэхэд та 75 шоолж байсан удаа бий. Харин өнөөдөр та хэдийг би ард түмэнтэй нийлж шоолж байна. С.Жавхлан өнөөдөр монголчуудтай нийлж, та бүхнийг шоолж байна. Юм эсрэгээрээ эргэж байна. Та бүхний булхай булчингаар чинь гарна. Өлсөөд сууж байгаа багш, эмч нараа хараач. Ийм хувьсгал байдаг юм уу. Би дараагийн хурал дээр монголын төрд байгаа оффшортнуудын нэрийг зарлана гэдгээ хэлье” гэсэн юм. 

Улмаар Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийн санал хураалтыг өнөөдөр явуулахаар болсон юм. 

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
БурууЦолмон
Нам-төвтэй-улс-төрийн-тогтолцооноос-хурдан-салахгүй-бол Хулгайч-нар-намын-нэрээр-төрийн-нуруунд-зайдалсаар байх-болно-Монгол-минь-хулгайч-нарыг-гараар-доройтон мөхнө
2018/05/26 103.10.23.109
БурууЦолмон
Гаднаас-зориуд-нөлөөлөж-Хэдэн-хулгайч-овлогүй-заруусийг ашигласан-үүмээн-байсан-Зөв-бодолтойЭх-орон ард-иргэдээ-гэсэн-хүнээ-муу-аргаар-зайлуулсан амь-насанд-нь-хүрсэн-гэмт-хэрэгт-түлэхсэн
2018/05/26 103.10.23.109
bagaa
Ter ueiin nuhtsul amidral yamar baisniig yuch medehgui nusan taglaa baisan hun yugaa medeh vee huurhii
2018/05/26 112.72.14.87
Иргэн
Энэ ч үнэн шүү. Ардчилал нэрийн дор завхралд орж монгол орон тэр чигээрээ.сүйрэлд орсоо юм
2018/05/25 66.181.160.63
Butehgui garuudiin hiisen huivaldaan
Yag uneen: Odoogiin ene tord suusan heden yum toriig avah gej baahan uimeen semuun degdeej uls orniig suitgeh gej tegj baisan. Ter uyed dugui shireenii yariltslagaar shiidye geed baihad toogoogui:
2018/05/25 193.190.242.2
зочин
АРДЧИЛСАН ҮЙМЭЭН ГЭЖ ҮНЭНИИГ ХЭЛЛЭЭ
2018/05/25 66.181.161.87
Зочин
Ер нь авилгаасаа салахгүй бол бүр сүйрэх юм байна.
2018/05/25 203.169.48.146
Зочин
Зөв удирдсан бол Азийн бар болох байсан юм. Даанч 30 гэр бүл Монголыг самарчихлаа да
2018/05/25 203.169.48.146
  • Recent
  • Most Read
  • Most Comment