8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэн, юу гэж хэлэв: Цэцийн гишүүдийн томилгоо зарим хуульчдыг уйлахад хүргэв 

2018-05-25 09:31:00

Д.Сугар тэргүүтэй Үндсэн хуулийн цэцийн хэд, хэдэн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусч буйтай холбогдуулан тэдний орны хүнийг томилох шаардлага үүссэн. Энэ дагуу УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Г.Туулхүү, Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох эсэхийг хэлэлцэж дэмжсэн. Ш.Солонгын нэрийг УИХ-аас санал болгосон бол бусад гурвыг нь Ерөнхийлөгчөөс оруулж ирж хэлэлцүүлсэн. Эдгээр гурван хүнийг хуулийн мэдлэггүй, цэцийн гишүүний шалгуурт тэнцэхгүй гэх шүүмжлэл олон нийтийн дунд байна. 

Ингээд уг томилгоны талаар ХЭН, ЯМАР байр суурь илэрхийлснийг хүргэе. 

Хуульчдын холбооны ерөнхийлөгч асан, хуульч Б.Гүнбилэг: УИХ маань Ерөнхийлөгчийн зааснаар буруу палат руу буруу эмч явуулчихлаа 


-  Өөрийн хэмжээнд Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 2-т заасан “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй” гэсэн санааг тайлбарлая.Улс төрийн сургууль юмуу, хуулийн сургуулийг хоёуланг нь төгссөн хүн байх ёстой гэж байгаа зүйл биш. Харин Үндсэн хуулийг тайлбарлах хүн бол улс төр, хууль зүйн онолын болон практикийн аль алины мэдлэгтэй байх ёстой гэсэн л санаа. Учир нь Үндсэн хуулийг уншихад улс төр, хууль зүйн мэдлэг шаарддаг. Хуульч хүн улс төрийн мэдлэггүйгээр Үндсэн хуулиа уншиж чадахгүй. Үндсэн хуулийн эрх зүй нь өөрөө ҮНДСЭН ХУУЛИЙН МЭДЛЭГ+УЛС ТӨРИЙН МЭДЛЭГ шаарддаг. Зүгээр хуулийн мэдлэг биш шүү. Эсрэгэрээ улс төрч хүн Үндсэн хуулийн мэдлэггүйгээр Үндсэн хуулиа тайлбарлаж чадахгүй. Дээр нь Цэц нь өөрөө шүүх гэж байгаа учир хуулийн процесс ажиллагаа, арга зүй, техник эзэмшсэн байхыг шаардах учир ихэнхдээ мэргэжлийн хуульчид байна. (Харин явцуу хүрээнд түүхчилсэн тайлбар хийвэл, Ерөнхийлөгч байсан хүн ч Цэцэд сууж болно гэсэн санаа Үндсэн хууль батлагчид ярьж байсан тул заавал хуульч гэдэг дээр манай Үндсэн хуулийн шаардлага гарахгүй болчихдог). Гэхдээ хамгийн гол санаа нь ҮНДСЭН ХУУЛИЙН МЭДЛЭГ+УЛС ТӨРИЙН МЭДЛЭГ-ийн тухай л Үндсэн хууль заасан. Гол нь өнөөдөр томилогдсон хүн энэ заалтыг юу гэж ойлгож байна вэ? гэсэн чинь: -Үнэнээ хэлэхэд улс төрөөр мэргэшиж ажилласан юм байхгүй. Тодорхой хэмжээний төсөөлөлтэй байгаа. Би нэг аймгийн Ардчилсан намын даргыг нэг жил хийсэн гэж байгаа юм. Ямар их зориг вэ? Энэ чинь юу болж байгаан бэ? Таминь ээ, уйлмаар.Өөрийнхөө томилогдож буй ганц заалтаа бэлдэж, бэлдэж тайлбарлаж байгаа нь энэ.Нүдний эмчид бөөрөө үзүүлдэггүй л байхгүй юу. Өнөөдөр УИХ маань Ерөнхийлөгчийн зааснаар буруу палаат руу буруу эмч явуулчихлаа” гэсэн байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Улстөрчдийн арын өрөөнд ҮХЦ-ийн цэцийн гишүүд согтуу битгий таараарай

-ҮХЦ Үндсэн хуулийн шүүх. ҮХЦ нэр хүндтэй байх, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөх боломжоо өнгөрсөн хугацаанд алдсан. Төрийн албанд ажилласан гэдэг шалгуураар орж ирдэг. ҮХЦ-ийн томилгоог ярихад Төрийн өмчийн хувьчлалтай холбоотой асуудал энэ танхимд яригдаж байгаа нь монгол төрийн эмгэнэл мөн. Нэр дэвшигчдийн анкеттай танилцсан. Зарим хүнд сэтгэл дундуур байсан. ҮХЦ-д нэр дэвшигчдийг төрийн албанд ажилласан гэдэг шалгуурыг авч хаях ёстой. Энэ бол цэвэр мэргэжлийн хуульчдын ажил. Улстөрчдийн арын өрөөнд ҮХЦ-ийн цэцийн гишүүд согтуу битгий таараарай. Битгий энд тэнд улстөрчидтэй наймаа яриарай.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Үндсэн хуулиа зарж идэхгүй байх сэтгэл гэдэг зүйл их хэрэгтэй дээ

-Цэцийн гишүүн болох хүн улстөр, хуулийн өндөр мэргэшсэн байх гэж заасан байдаг. Би анхандаа гайхдаг байсан ч утга учиртай үг гэдгийг нь ойлгосон шүү. Үндсэн хуулиа зарж идэхгүй байх сэтгэл гэдэг зүйл их хэрэгтэй дээ. Өнгө, мөнгөний л хорвоо боллоо. Тал талаас чинь асар их шахалт ирнэ шүү. Эрдэнэтийн асуудлаар Цэцийн гишүүдийн шийдвэрт нөлөөлөх гэж оролдсон байна лээ. Хүнд хэлэхийн аргагүй зүйл хийсэн байсан. Ятгах, дарамтлах, айлган сүрдүүлэх гээд. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Болохгүй ч хүмүүс биш байна гэж үзэж байна. Цэцийн шинэ гишүүдийн ажилдаа хандах хандлагаас цаашдын бүх зүйл хамаарна.  Ашиг харсан нийгмээ дагаад хүмүүс ахуй, хангамжид анхаарал хандуулдаг болсон нь үнэн. ҮХЦ-ийн гишүүд улс төрийн намууд, улстөрчдөд тал зассан шийдвэрийг гаргавал төвөгтэй асуудал үүснэ шүү. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудалд ҮХЦ тулгатай шийдвэр гаргасан шүү. Шинэ гишүүдийн намтартай танилцсан. Болохгүй ч хүмүүс биш байна гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Болохгүй ч хүмүүс биш байна гэж үзэж байна.

  -Чуулганаар орж томилогддог цөөхөн албан тушаал бий. Чуулганаас орж ирэхээс өмнөх ажил авсны дараах хоёрын дунд их зөрүү бий. Чуулганыхаа хуралдаанд ирдэггүй албан тушаалтнууд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд их гарсан. Шударга зарчимтай, улс төржихгүй ажиллаарай гэдгийг гишүүд хэлж байна. Цэцийн гишүүд тэнгэрт биш газарт буун ажиллаж, Үндсэн хуулиа манаж ажиллах ёстой. Үндсэн хуулийн манаач болох хүмүүс Үндсэн хуулийнхаа зарчмаар манаачийнхаа үүргийг сайн сахиж ажиллаарай. Ш.Солонгыг  би эртнээс танина. Бүх Засгийн газарт ажиллаж байсан өргөн хүрээний мэдлэгтэй хүн.  Мөн ЗГХЭГ-ын дэд даргаар олон жил ажиллаж байна. Засгийн газраас гаргаж буй хууль, шийдвэрүүдийн гол үндэс нь Ш.Солонгын гараар дамждаг. ҮХЦ-д очоод маш сайн ажиллана гэдэгт итгэж байна. Ш.Солонгыг чөлөөлсөнтэй холбогдуулж ЗГХЭГ-т түүнтэй  дүйхүйц чадвартай хүн томилоорой.  Чамбай, туршлагатай хүний л хийдэг ажил шүү.

ЕТГ-ын дарга З.Энхболд: Цэцийн гишүүдийг хүмүүсийн тогтсон ойлголтод тааруулж нэр дэвшүүлэх шаардлагагүй 

Монгол улсын Үндсэн хуулийн 65.2-т Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй Монгол улсын 40 нас хүрсэн иргэнийг томилно гэж заасан. Хууль зүйн дипломтой эсвэл улс төрийн мэргэшилтэй хүн байна гэж заасан байгаа биз дээ. Хуучин томилж байсан жишгүүдийг харахад П.Очирбат, Лхагва, Чалхаажав нар хуулийн дипломгүй. Тэгэхээр дээрх хоёр шаардлагыг нэгэн зэрэг хангах шаардлагагүй. Өнөөдөр УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн цэц нь хамгийн сайн хуульчдын цуглуулга байх ёстой гэж хэлж байна. Гэтэл Үндсэн хуулийн 65.2 –т ингэж заагаагүй байна. Би УИХ-ын дарга байхдаа МУИС-ийн Цогтоо, Ганзориг багшийг санал болгож Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байсан. Нийт гишүүд, ард түмэн Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшигч нь хуулийн мэдлэгтэй, эрдэмтэн хүн байх ёстой юм шиг ойлголттой байна. Харин Үндсэн хууль арай өөр шаардлага тавиад байна. Улс төрийн өндөр мэргэшилтэй гэдэг нь ядаж л намын гишүүн, өндөр албан тушаал хайж байсан хүн гэж ойлгож байна. Улс төрчдийг томилж болохгүй гэж ойлгож болохгүй. Мөн багш нарын цуглуулга болж болохгүй. Үндсэн хуулийн шаардлагын дагуу хүмүүсээ нэр дэвшүүлсэн. Хүмүүсийн тогтсон ойлголт өөрч хуулийн шаардлага өөр гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Яахав шүүмжлэлийг харж байна. Энэ шаардлагад нийцсэн ямар нэгэн улс төрөөр яваагүй эрдэмтэд л гомдол гаргаад байх шиг байна. Тэд “Би хуулийн мэдлэгтэй. Эрдмийн өчнөөн бүтээлтэй. Гэтэл намайг нэр дэвшүүлсэнгүй “ гэж байх шиг байна. Тэд улс төрийн өндөр мэргэшилгүй байгаа биз дээ. Хуулиа л барихаас биш хүмүүсийн ойлголтод тааруулсэн хүнийг нэр дэвшүүлэх шаардлагагүй гэж үзсэн. 
 

Э.Гэгээн

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
БЦ
Хулгайч-эрх-мэдэлтэн-нарын-бууны-нохой-нар-томилогдож байдаг-шүү-ээ-Юу-гэж-хэлээдч-нэмэргүй
2018/06/01 103.10.23.116
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮР ТЭГШ ЭРХТЭЙ БНА ГЭСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЗААЛТ АЛДАГДАЖ БНА
МОНГОЛ УЛСЫН ЦЭЦИЙН ГИШҮҮДИЙН БҮРЭН ЭРХ ГЭЖ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ДОТРОО ХЭМЖЭЭЛЭГДЭШГҮЙ ХАЛДАЖ БОЛОХГҮЙ ТОМ ЭРХ МЭДЭЛ БАЙНА ЭНЭ ХАЛДАШГҮЙ ДАРХАН ЭРХЭЭСЭЭ ЦЭЦИЙН ГИШҮҮД ТАТГАЛЗААЧЭЭ ГЭЖ УРИАЛМААР БНА
2018/05/25 112.72.14.118
Зочин
ХЗС-ийн багш нар гэж нэг атаархуу юмнууд өөрсдөө бөөн албан тушаал горьдсон нэг их мэргэшил ярьсан хөгийн юмнууд байдаг ш д. Хичээл номоо ч олигтой заахгүй
2018/05/25 202.120.234.75
Зочин
Гүнбүилэг мэтийн МУИС-ийн ХЗСийн хэдэн багш нар ӨӨРСДИЙГӨӨ БОЛГУУЛЧИХ САНААТАЙ. ИЙМ ХҮМҮҮС ОЛОН НИЙТИЙН ТАРХИЙГ УГААЖ АРД ТҮМНИЙГ ТАЛСУУЛЖ БУТАРГАЖ БАЙДАГ НИЙГМИЙН ХОРТ ШАВЬЖ НАР.
2018/05/25 202.120.234.75
Зочин
НАРАНГЭРЭЛИЙН ШАВЬ НАР ГЭЖ ТЭМҮҮЖИН, ГҮНБИЛЭГ МЭТИЙН МУИС-ИЙН ХЭДЭН БАГШ НАР ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ ЖИНХЭНЭ ХУУЛЬЧ ГЭЭД БОДЧИХСОН ХОРЧ ЮМНУУД ЭНД ТЭНД ЭЛДЭВ ЮМ ЯРЬЖ ЯВАХ ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМ.
2018/05/25 202.120.234.75
Зочин
Гүнбилэг аавынхаа нэр нүүрээр яваа хүндээ. Халзан Болдбаатар хүүгээ дэмжээд байдаг. Гэвч нөгөөх нь ахилаггүй ээ. Хуулийнхан дундаа нэр хүндгүй хүн дээ
2018/05/25 122.201.23.83
Амар
Тийм бишээ өөрсдийгөө хуульч гээд өргөмжлөөд байгаа нөхдийн гайгаар энэ улс орон чинь бүхэлдээ системийн хямралд орлоо энэ бол та нарын сурсан Социалист Хуулийн чинь угжирч байгаа өвчин эдгээгүйн
2018/05/25 202.179.27.183
иргэн
мэдлэг мэргэжилээс гадна хүн чанар ноён нуруу нэг талд үйлчилдэгүй л байвал боллоо,Энэ Гүнбилэг гэдэг нөхөр тийм их цоорчихсон нөхөр юм байхдаа дандаа л МАНын өмнөөс дуугарч байх юм
2018/05/25 66.181.176.52
Иргэн
Нүдний эмч нь бөөрний эмч хийгээд, шүдний эмч нь мэдрэлийн мэс засал хийнэ гээд иймэрхүү байдалтай байхаар манай улс хөгжихгүй байгаа юм бишүү. Хүмүүс нь бөөн өвчин стресс ажил бүтдэггүй.
2018/05/25 112.72.14.253
Mgl
Ene erenhiilugch yum l bol shorongoos hun devshuuleh yum. Shoron battulga 2 ih holbootoi bololtoi yum aa!
2018/05/25 69.140.127.248