8o
Улаанбаатар хот
mobile menu

АНУ: Пхеньян Вашингтонтой холбоо тогтоохыг хүсвэл уулзалт дахин товлогдох боломжтой

2018-05-25 10:35:00

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Жон Ун нар энэ зургадугаар сарын 12-ны өдөр Сингапурт дээд хэмжээний уулзалт хийхээр товлоод байсан. Тэгвэл өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг уулзалтыг цуцаллаа. Энэ тухайгаа Цагаан ордон Хойд Солонгост захидлаар мэдэгдэв. Уулзалтыг цуцалсан тодорхой шалтгаангүй байгаа боловч Хойд Солонгосын дайсагнасан харилцаанд үндэслэн гаргасан гэжээ.

Трампын энэхүү мэдэгдэл нь БНАСАУ-ын цөмийн туршилтын талбай болох Пунггериг идэвхгүй болгосноос хэдхэн цагийн дараа олон нийтэд ил болсон нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. 

Уг уулзалтыг зохион байгуулах ажилд хамгийн идэвхтэй гар, бие оролцож байсан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин уулзалт цуцлагдсанд харамсч буйгаа илэрхийлээд хэзээ нэгэн цагт дахин уулзах завшаан тохионо гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. 

Харин АНУ-ын зүгээс Пеньян Вашингтонтой холбоо тогтоохыг санаачилсан тохиолдолд АНУ-БНАСАУ-ын уулзалт дахин товлогдох боломжтой гэсэн байр суурийг илэрхийлээд байна. 

Хоёр улсын албаныхан биенээ биенээ харзнасан, хүлээсэн байдалтай байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл