8o
Улаанбаатар хот
mobile menu

Үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг эрчимжүүлэв

2018-05-25 13:24:41

ОБЕГ, ЦУОШГ-тай хамтран ажиллах тухай гэрээг шинэчлэн байгуулж, аймаг, нийслэлийн хэмжээнд үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.

Хуурайшилт нэмэгдсэнтэй холбоотойгоор дөрөв, тавдугаар саруудад 112 удаа үүлэнд нөлөөлж 292 пуужинг зарцуулжээ.

Үүлэнд зориудаар нөлөөлөхөд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 61 сумын нутгаар олон жилийн дунджаас ахиу хэмжээний тунадас орсон нь дэмжлэг болсон байна.

Монгол орны 21 аймгийн нутагт зориудаар хур тунадас нэмэгдүүлэх хөдөлгөөнт экспедиц 42, Алтай, Хангай, Хэнтэйн нуруу, тэдгээрийн салбар уулсад суурин генератор 40 ажиллаж цаг агаарт нөлөөлж зориудаар хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааг явуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mongol
Za. Yostoi hudal shaasan. Haana boroo orood baigaam. Mungu urehee boli
2018/05/27 27.123.214.80
Төв аймаг Зуунмод
Үүлдэнд нөлөөлж байгаа нь үнэн юм уу? Хэрэв үнэн юм бол сүүлийн 2-3 хоногт бороо ормоор битүү үүлтэй байлаа гэтэл харин бороо бус шороо орлоо.Бороо оруулж чадахгүй бл шороо тавиулдагаа боливол таарна.
2018/05/27 66.181.178.203
H
Boroo orj bga ni hana bna
2018/05/26 103.10.21.113
Зочин
Daanch shuuraad esvel bugchim haluun bolood baisii buudaad baisan baih ni zugeer l orhio
2018/05/25 27.123.214.106
иргэн
Уб мартсан юм уу? энэ тоос шороо чинь дийлдэхгүй байна
2018/05/25 1.25.89.117