8o
Улаанбаатар хот
mobile menu

Төв аймагт өвөл, хаврын уралдаан зохиохыг хориглолоо

2016-02-04 18:39:00

Сар шинийн баярын дараа уламжлал ёсоор хурдан морины уралдаанууд ар араасаа болж эхэлдэг ба дийлэнх нь Төв аймагт зохиогддог юм.Харин өвлийн цагт хүүхдээр морь унуулах нь хүүхдийн эрхэнд халдаж байгаа хэлбэр бөгөөд ард иргэд болон хүний эрхийн байгууллагын зүгээс шүүмжлэл, эсэргүүцэлтэй байнга тулгардаг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт буюу нэгдүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат тус аймгийн нутаг дэвсгэрт морин уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гаргажээ.

 
Тэрээр, ирэх тавдугаар сарын нэгэн хүртэл буюу өвөл, хаврын саруудад Төв аймгийн нутаг дэвсгэрт ямар нэг морин уралдаан зохион байгуулахыг хориглож, томоохон хэмжээний сунгаа, үсэргээ хийхгүй байхыг сумдын засаг дарга нарт үүрэг болгосон байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хэрэгжвэл зөв шийдвэр гаргасан байна. Худлаа морь ярьж, өвөл, зунгүй хүүхэд, адгуус тамалсан өмхий юмнууд нийгэмд тус нэмэртэй юм хийхгүй, бүтэн жил найрлаж наргихаас өөр юм мэдэхгүй ойворгон зантай барамнууд. Баахан машин, морь, хүн үймэлдсэн, байгаль ор
2016/02/05 103.17.108.42
энэ жилдээ сонгуультай болохоор хэл амнаас айж дээ. тэрнээс биш жилийн жилд уралдаж л байдаг. Асуудал гарсан ч дараад л өнгөчихдөг л дөө. Одоо тийм уралдах дуртайм бол өвлийн уралдаанд уяач морины эзэд нь өөрсдөө унаад уралдах хэрэгтэй ш дээ. харин ч бү
2016/02/04 103.17.108.42