8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр могой өдөр

2016-02-05 08:23:00

Аргын тооллын 2 сарын 5, Сугар гараг. Билгийн тооллын 27, Гар одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 05 минутад мандан, 17 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр сахиус тахих, угаал үйлдэх, сан тавих, бэрийн үйл, өлзийг өгүүлэх, балин өргөх, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийхэд сайн. Хиншүү хярвас гаргах, байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавихад муу. Замд гарвал идээнд ханан, санасан хэрэг бүтмүй. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох бөгөөд баруун татвал хэрэг өчүүхэн төдий бүтнэ. Баруун чих хангинавал үзэсгэлэнтэй бөгөөд зүүн чих хангинавал буян болно. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл