8o
Улаанбаатар хот
mobile menu

З.Энхболд: Энэ жил 50 ширхэг жип машин худалдаж авахаа л больчих, хүүхдүүддээ мөнгө өг

2018-05-25 17:30:00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр "Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд “Хүүхдийн мөнгийг 80 хувьд олговол цаана нь 107 мянган хүүхэд үлдэж байна. 107 мянган хүүхдэд 12.9 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Энэ мөнгө 50 ширхэг жипний мөнгө. Энэ жил 50 ширхэг жип машин худалдаж авахаа л больчих, хүүхдүүддээ мөнгө өг” хэмээн хэллээ.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “Авсан зээлээ төлж чадахгүй, валютын ханш чангарч, төгрөгийн ханш унасан. Энэ үед ОУВС-тай хамтарч ажиллах, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Дээр нь Япон, АНУ зэрэг бусад улс орнуудтай хамтарч ажиллаж байгаа. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 60 хувьд олгоно гэж энэ хүрээнд тогтсон.

Хүрэлсүхийн Засгийн газар 60 хувийг 80 болгох зарчмын хэлэлцээр хийж оруулж ирж байна. Нөхцөл байдал сайжрангуут хэлэлцээр зөрчиж болохгүй. Хүсэлтээ гаргасан өрхийн хүүхдүүдэд өгөх санал гарсныг зөв зүйтэй гэж үзэж байна. Тиймээс тогтоолоор хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах санал явуулна. Олон айл өрх хүүхдийн мөнгийг авах саналтай байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байгаа” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment