8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-02-05 08:24:00

10.00 цагт Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар өрх толгойлсон эмзэг бүлгийн гурван  айлд тусламж үзүүлнэ.

10.00 цагт НМХГ-ын5 давхарын хурлын танхимд сар шинийн баяр угтаж хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын үр дүнгийн тухай болон шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнүүдийн талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ. 

10.30 цагт Төрийн ордны Г танхимд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэвлэлийн бага хуралд урьж байна. Салбарын чухал хуулиудаа УИХ-аар батлуулж чадсанаар хөдөлмөрийн салбарт, хөдөлмөрчин хүн ардад, мэргэжлийн боловсролын салбарын суралцагчдад чухам ямар ач холбогдолтой болсныг сайд тайлбарлана.

11.30 цагт “Ахиллис – хүүхэд” хөтөлбөрийн нээлт 29-р сургуулийн Урлагийн зааланд болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бие бялдартаа тохирсон алхалт, гүйлт хийж оноо цуглуулах замаар эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зорилготой энэ хөтөлбөрийг 1995 онд Америкчууд эхлүүлсэн бөгөөд Монголд анх удаа хэрэгжих гэж байна.

12.00 цагт МХЕГ-ын хурлын танхим. Цагаан сар угтсан урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтын явц, зөрчил, сэрэмжлүүлэг, зөвлөмж, малын халдварт болон гоц халдварт өвчний цаг үеийн мэдээлэл өгнө.

12.00 цагт Улсын Филармонид UNESCO-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн "Ботго авахуулах зан үйл"-ийн батламж хүлээн авах ёслол болно.

12.00 цагт "Шангрила" зочид буудлын хүндэтгэлийн танхимд хөдөлмөрийн салбарын дээд шагнал "Хөдөлмөрийн хүн танаа"-г гардуулах ёслол болно. УИХ-ын дарга З.Энхболд, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Байнгын хорооны дарга Д.Батцогт нарын эрхмүүд ирж гардуулах "Хөдөлмөрийн хүн танаа"-г "Шилдэг төгсөгч", "ХАБ-ын шилдэг ажилтан", "Шилдэг өрхийн аж ахуй эрхлэгч", "Шилдэг бүтээлийн эзэн", "Шилдэг сургалтын байгууллага", "Шилдэг ажил олгогч", "Шилдэг түнш", "Ажил мэргэжлийн шилдэг мастер", Шилдгийн шилдэг гэсэн 9-н номинациар шалгаруулсан бөгөөд номинаци бүрт шилдэг гурвыг нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх юм. 

14.00 цагт Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжүүдийн туг өргөх ёслолын ажиллагаа МҮХАҮТ-ын байранд  болно.

16.00 цагт "Удирдахуйн ухаан" номын нээлт, "Үндэстний ухаан" хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа Шангрила зочид буудлын их танхимд болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл