8o
Улаанбаатар хот
mobile menu

"Нутгаа дуулъя" төслийг Завхан аймгаас эхлүүлнэ

2018-05-26 13:11:34

“Нутгаа дуулъя” төслийг Завхан аймгаас эхлүүлэхээр болж, бэлтгэл  ажлаа аль хэдийнэ базаажээ. Тодруулбал, Завхан аймгаас төрөн гарсан дуучид маргааш буюу энэ сарын 27-нд UB паласын концертийн их танхимд нутгаа магтан дуулах гэж байна. Завханчуудын төдийгүй бүх ард түмний буян заяаг даасан их шүтээн Отгонтэнгэр хайрхан Завхан нутагт оршдог болохоор энэ аймгаас төслөө эхлүүлэхээр шийджээ. Тийм ч учраас зовхи нь өөдөө Завханчууддаа зориулсан “Нутгаа дуулъя” тоглолтыг нутгийнхан нь төдийгүй олон хүн үзэхээр зэхэж байна. 
“Нутгаа дуулъя” төслийг иргэн Ч.Батсүх санаачлан урлагийнхантай хамтран  5-7 жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Монгол Улсын хүн амын дийлэнх нь нийслэл Улаанбаатар хотод амьдардаг. Тэдний 80 хувь нь хөдөө орон нутгааас ирсэн учраас нутгийн зон олонтой хамтран аймаг бүрийн шүтээн, лус савдгийг аргадан дуулах зорилгоор төслийг санаачилсан байна. Мөн нийгэмд  сайн сайхнаас илүүтэй хар бараан үйл явдал өрнөж байгаа учраас нутгийн зон олныг нэгэн дор цуглуулж, нутаг усаа аргадан магтан дуулахыг зорьсон талаар төсөл санаачлагч Ч.Батсүх ярьлаа.
Монгол Улсынхаа 21 аймаг, 300 сумын нутаг усыг аргадаж, магтан дуулсаны дараа нийслэл Улаанбаатар хотоо магтан дуулах юм байна. Дөрвөн уулын дунд нийслэл хотын шавийг тавьсан тэр цагаас хойш өдийг хүртэл Улаанбаатар хотыг магтан дуулсан бүх дууг дуулахаар төлөвлөжээ. Үүний дараа бүх аймгийн шилдэг дуучид эх орноо магтан дуулсанаар төслийн гуравдугаар шат дуусах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bagabandi
Duulj huurdah showdahaas uur ajil alga uu nas l neg jalga dovnii uzliig demjsen ajillagaa.
2018/05/27 112.72.14.87
Zorro
Ulig bolson nobshnuudiig hen uzeheb dee
2018/05/26 112.72.14.50
  • Recent
  • Most Read
  • Most Comment