Нэгдүгээр эмнэлэгт хийгдсэн зүрхний хагалгаа амжилтгүй болсон гэх мэдээлэл гарч эхэллээ. Тодруулбал, энэ сарын 21-нээс 25-ны өдрүүдэд Улсын нэгдсэн төв эмнэлэг анх удаа зүрхний хагалгаа хийсэн билээ. Уг хагалгаа нь цусны зохиомол эргэлтийн нөхцөлд хавхлаг солих, тосгуур хоорондын таславчийн цоорхой нөхөх, титэм судас сэргээн засах зэрэг мэс заслууд хийгдэх байсан ч амжилтгүй болсон гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр тухай эмнэлэгт хийгдсэн зүрхний анхны хагалгаа амжилтгүй болсон гэнэ. Тухайн өвчтөний биеийн байдал муу байснаас хагалгаа даагаагүй юм байна.
Энэ хагалгаа амжилттай болбол цаашид нэлээд олон удаагийн зүрхний хагалгаа хийхээр төлөвлөсөн байна. Гэтэл анхын хагалгаа амжилтгүй болсон учир төлөвлөгдсөн байсан бусад хагалгаанууд нь цуцладсан байна. Нэгдүгээр төв эмнэлэгт зүрхний хагалгаа хийгдэж буй анхны тохиолдол энэ аж.
Энэхүү зүрх шилжүүлэн суулгах хагалгааг АНУ-ын Юта их сургуулийн баг, Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран гурваас дөрвөн хүнд хийхээр болсон байжээ.
Энэ талаар эргэн мэдээллэх болно.
Д.Болор.