4o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Тэгшжаргал: Өөх, тостой хоол идсэний дараа хүйтэн ундаа, ус ууж болохгүй

2016-02-06 08:26:00

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр хэдхэн хоногийн дараа болох гэж байгаа. Сар шинээр иргэд ихэвчлэн бууз банш, нийслэл салат, ууцны тал зэрэг хүнд хоол хүнс өдрийн турш хэрэглэдэг. Тэгвэл уншигч та хоолны хордлогын үед ямар шинж тэмдэг илэрдэг, хэрхэн гэрийн нөхцөлд анхны тусламж хүргэх талаар нийслэлийн түргэн тусламжийн сургалтын менежер Б.Тэгшжаргалтай  ярилцлаа.


Б.Тэгшжаргал: - Баярын өдрүүдэд хүүхэд түлэгдсэн, архины хордлого, ходоод гэдэсний хямрал болон Зам тээврийн осол нэмэгддэг..

- Хүйтний улиралд түргэн тусламжийн төвд ихэвчлэн ямар дуудлага ирдэг вэ?

- Манай түргэн тусламжийн төвийн хувьд онцлогтой. Мэдээж 24 цагаар тогтмол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэдэг. Баяр ёслолын үеэр дуудлага ихтэй, ачаалалтай ажилладаг. Ер нь хүйтэн сэрүүний улиралд манай төвд гол төлөв ханиад, хүүхдийн дуудлага, харин сар шинийн баярын өдрүүдэд хоолны хордлого, архины хордлого, ходоод гэдэсний хямрал гэх мэт дуудлагууд баярын өдрүүдэд ирдэг. Мөн ахуйн хүрээний ослын дуудлага их ирдэг.

- Тухайлбал хүүхэд түлэгдсэн их дуудлага ирдэг. Энэ нь томчууд хүүхэддээ анхаарал халамж муу тавьснаас болж ийм төрлийн ахуйн осол гарах нөхцлыг бүрдүүлдэг. Мөн настай хүмүүс баяр болох гэж байгаатай холбогдуулан ачаалалтай байдаг үүнээс шалтгаалан даралт ихсэх тохиолдол цөөнгүй байдаг. Зам тээврийн ослууд мөн нэмэгддэг. Иргэд баярын өдрүүэд болгоомжтой байхыг сануулж байна.

- Сар шинийн өдрүүдэд түргэн тусламжийн төв нь өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана биз дээ?

- Ер нь манайх баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ажилладаг. Өндөржүүлсэн бэлэн байдал гэдэг нь энгийн өдрүүдийг бодвол эмч, жолооч, машин зэргийг нэмж ажилладаг байгаа. Мөн манай яаралтай түргэн тусламжийн төв дүүрэг болгонд салбартай. Дуудлагын тооноос хамаараад дүүрэг болгонд 2-3 эмч, жолооч, машин нэмдэг.

Ходоод гэдэсний хямралыг хоолны хордлогтой андуурдаг

- Баярын өдрүүдэд манайхан хэтрүүлэн иддэг. Үүнээс шалтгаалж хоолны хордлого цөөнгүй гардаг. Тэгвэл хоолны хордлогын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

- Хоолны хордлого бол сэдвийн хувьд том сэдэв. Хоносон удсан хоол, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд хоол бэлдсэн гэх зэргээс болж хоолны хордлого болох үндэслэл болж өгдөг. Хоол идчихээд ходоод гэдэс нь хямрах тохиолдол байдаг. Иргэд янз бүрийн хайрсан хуурсан тостой хоол иддэг араас нь хүйтэн ус, ундаа хэрэглэдэг. Ингэж зохисгүй хооллосноос болж ходоод гэдэсний хямрал болж байгаа. Ходоод гэдэсний хямралыг хоолны хордлоготой андуурах тохиолдол цөөнгүй байдаг. Хоолны хордлого нь нууц үе гэж байдаг. Нууц үе нь 24 цагийн дотор идэрдэг. Гэдэс гүрвэлзээд ирнэ, өтгөн шингэрнэ, өндөр халуурна, огиулах  гэх мэт шинж тэмдэгүүд илэрдэг. 

- Хэтрүүлэн идэх нь ходоод гэдсэнд ямар сөрөг нөлөөтэй юм бэ?

- Ходоод гэдэс амарч байх ёстой. Хэт их хоолтой ходоод маш их ачаалал авч байдаг. Ходоодны шүүрлүүд ялгарч байх ёстой. Манайхан ялангуяа сар шинийн өдрүүдэд нэг доор их хэмжээгээр хүнд хоол хэрэглэдэг. Жишээ нь ханаагүй өөх тосоор баялаг бууз, ууцны тал зэргийг их хэрэглэдэг. Энэ ханаагүй өөх тостой хоол нь ходоодонд маш их ачаалал өгдөг. Өөх тостой хоол идсэний дараа хүйтэн ундаа, ус уудаг. Энэ бол маш буруу хооллолт. Үүнээс болоод гэдэс, хэвлийгээр цочмог өвдөнө, түгжрэл болох магадлалтай. Тэгэхээр нэг доор их хэмжээгээр идэх нь зохистой зүйл биш. Манай иргэд сүүлийн үед зөв хооллолтын талаар их ярьдаг болсон байна. Энэ бол маш сайн .

Хоолны хордлогын үед гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ?

- Хоолны хордлогын үед настай хүмүүс, хүүхдүүд шингэн их алдсан байдаг. Тийм учраас түргэн тусламж иртэл анхан шатны тусламж өгч байх хэрэгтэй. Хорсол бэдлэж өгөх эсвэл ойрхон эмийн сангаас хордлого тайлах нүүрсэн эм гэх мэтийг өгч байх хэрэгтэй.

- Хоолны ходлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Сар шинийн баярын өдрүүдэд иргэд хоолны хордлогод өртөх магадлал өндөр байдаг. Тиймээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

- Ямар ч хоолыг сайтар болгож идэх, хоносон хоол идэхгүй байх, цэвэр орчинд хоол хүнсээ бэлтгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ариун цэврийг сайн сахих зайлшгүй шаардлагатай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
MONGOLOOS BUSAD ULSUUD YAGAD TOSTOI HOOL IDCHEED MOSTEI US UNDAA UUGAAD BDAG YM BOL
2016/02/05 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Иргэдээс “дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор явуулж өгөөч” гэсэн хүсэлт ирж байгаа аж. Та үүнийг дэмжиж байна уу?

Нийт санал өгсөн: 133