8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2018-05-28 08:52:07

09.00

  • Боловсролын статистикийн сургалт зохион байгуулагдана. Арга хэмжээ НҮБ-ын байр, хурлын танхим 3 давхар болно. Холбоо барих утас: 70105652; 99097927

  • “Holiday Inn” зочид буудалд 'Ойн тогтвортой менежмент хэрэгжүүлж, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих нь' төслийн үр дүнгийн семинар болно

10.00

  • УИХ дахь намын бүлгүүд хуралдана 

  • Нийслэлийн Засаг дарга С.Батболд Баянхошуу дэд бүтцийн төвийн бүтээн байгуулалттай танилцана. Холбоо барих утас: 91113191

11.00

  • Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Монголын Залуучуудын Холбооны сургалт судалгааны полиси төв, БЗД-ийн Хөдөлмөр, Халамж, Үйлчилгээний хэлтэс, Баянзүрх дүүргийн Сайн Дурынхны Төвтэй хамтран “Сайн найз” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулна. Тус үйл ажиллагааг БЗД-ийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан эцэг эх, найз нөхдийн халуун дулаан уур амьсгал, хайр хүндэтгэлийг мэдрүүлэх, тэднийг дэмжих, үлгэр дуурайлал үзүүлэх зорилготой. Энэ үеэр 'Хүүхдийн тэргэнцэр' ТББ зорилтот бүлгийн 5 хүүхдэд тэргэнцэр бэлэглэнэ. Холбоо барих утас: 99023823

  • МҮХАҮТ-д 'Ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт-2018' үзэсгэлэн, зөвлөгөөн болно.

14.30

  • УДБЭТ-т “Монголын үндэсний балет” улсын хоёрдугаар уралдааны нээлт болно. Холбоо барих утас: 80180808

18.00

  • Монгол -Японы төвд “Япон киноны өдрүүд”-ийн нээлт болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл