8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн МАН-ын хорооны дарга хэн болох вэ?

2018-05-28 09:09:00

Нийслэлийн МАН-ын хорооны 34-р Бага хурал ирэх сарын 7-ны өдөр болохоор товлогдоод байгаа билээ. Хурлаар Бага хурлын 369 төлөөлөгч Нийслэлийн МАН-ын хорооны даргаа сонгоно. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгснөөс хойш жил орчмын хугацаанд хотын дарга С.Батболд түр орлон гүйцэтгэгчийн албыг давхар хашиж ирсэн.  Тэгвэл ирэх сард шинэ даргаа албан ёсоор сонгох гэж байна.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга хэн болох вэ.  Өнөөдрийн байдлаар Нийслэлийн МАН-ын даргад, УИХ-ын гишүүн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар нэр дэвшихээр болсон гэх мэдээлэл гарах боллоо.  Тэгвэл Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр нь яригдаж байсан МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, НИТХ-ын дарга С.Амарсайхан нар нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

Нийслэлийн МАН-ын хорооны даргаа намын дүрмийн дагуу Бага хурлаас сонгох ёстой. Тус дүрмийн 11.1-т “…Аймаг, нийслэлд намын удирдах дээд байгууллага нь аймаг, нийслэлийн намын Бага хурал, түүний чөлөөт цагт аймаг, нийслэлийн намын хорооны хурал байна”,12.1.6-т “…Аймаг, нийслэлийн намын хорооны даргыг энэ дүрмийн 20.3.14-т заасан журмын дагуу сонгоно” гэж заасан байдаг аж. 20.3.14. Намын хүний нөөцийг бүрдүүлэх, шилж сонгох, дэвшүүлэх, хариуцлага тооцох журмыг батлах гэж заасан байдаг юм байна. 

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Kveee ene Sumyabazar yasan alban tushaald durtai amitan be haana bol daldagnaad baihiin C.Batbold bolson deerdee ali ch talaaraa bolovsroltoi buuritai olon doloon vggvi zvgeer
2018/05/30 103.229.121.63
zochin
Za ard tumen songohgui yum baina bolchih bailgui dee
2018/05/28 103.229.120.195
Иргэн
С.Батболд нь ачаагаа үүрсэн шиг үүрсэн нь дээршдээ???... Сумъяабазар яасан эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгөнд ханаж цаддаггүй хүн бэ???...
2018/05/28 66.181.167.75