УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Байнгын хороод үдээс өмнө, хойно хуралдсаны дараагаар чуулганыг хуралдуулахаар товложээ. Байнгын хороодын хуралдаанаар “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн болон Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгийг хийж бол Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.Чуулган өнөөдөр хаалтаа хийх боловч хэлэлцэх асуудал олон байгаа тул сар шинийн дараа ээлжит бус чуулган зарлахаар болсон.
Намрын чуулганыг хаана
2016-02-05 09:40:00