Өнгөрсөн сард “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн бичлэг алдагдан олон нийтэд тарж шуугиан тариад байсан. Улмаар "Херо энтертайнмент"-ын захирал Б.Баатар экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон тэргүүн хатагтай асан С.Цолмон нараас уучлал гуйсан.Мөн Энэ бол бүлэг хүний зохион байгуулалттай үйлдэл учраас цагдаагийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдсэн юм. Тэгвэл уг асуудлыг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн байна.