Малчид, ард иргэдийн анхааралд:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2018 оны 05 дугаар сарын 28-ны 20 цагаас 05 дугаар сарын 29-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. Алтайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав газраар 28-33 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 2-7 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 24-29 градус, зүүн хэсгээр 21-26 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 25-30 градус дулаан байна.
2018 оны 05 дугаар сарын 30-наас 06 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-р сарын 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 31-нд баруун аймгуудын нутгаар, 1-нд ихэнх нутгаар, 2-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.