8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Энхбаяр: Оюутолгойн гэрээг нэн даруй хүчингүй болгох шаардлагатай байна

Сэтгүүлч Д.Нэргүй
2018-05-29 08:48:00

МАХН-ын дарга Н.Энхбаяртай ярилцлаа. 

-Өнгөрсөн амралтын өдрөөр МАХН-ын Бага хурал хуралдлаа. Хурлаас гарсан шийдвэр, хэлэлцсэн асуудлынхаа талаар яриагаа эхлүүлье?  

-МАХН-ын Их чуулганаа долдугаар сард хуралдуулна-

-МАХН энэ сарын 24-ны өдөр буюу өнгөрсөн ням гарагт Бага хурал хуралдлаа. Хурлаар ирэх долдугаар сарын 7-нд Их чуулганаа хуралдуулах шийдвэр гаргасан. МАХН-ын бүртгэлтэй холбоотой асуудал дээр дээд шүүх хууль бус шийдвэр гаргаж, улстөржиж байна. Дээд шүүх МАНАН-гийн бүлэглэлийн шахалтад орсноос манай намын дүрмийг хоёр ч удаагийн хурлаараа бүртгээгүй. Энэ нь дээд шүүх МАНАН-гийн бүлэглэлийн шахалтад орсон гэдгийг харуулж байна. 2011 онд баталсан манай намын дүрэм хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Энэ дүрмээр намын дарга ээлжит бус Их чуулганыг зарлан хуралдуулах эрхтэй. Дүрмийн дагуу би МАХН-ын даргын хувьд долдугаар сарын 7-ны өдөр намынхаа Их чуулганыг хуралдуулах шийдвэр гаргасан. Их чуулганд 21 аймаг, 330 сум, есөн дүүргийн 1044 төлөөлөгч оролцоно. Намын дүрэмд Их хурлыг хуралдуулах намын даргын шийдвэр гарсан бол энэ асуудлыг намын Бага чуулганаараа хэлэлцэж, Их чуулганы төлөөлөгчдөө сонгох журмаа батлах ёстой. Тиймээс Бага чуулганы XX хуралдааныг хуралдуулсан. 205 хүний бүрэлдэхүүнтэй Бага чуулган 67 хувийн ирцтэй хуралдаж, Их чуулганд оролцох төлөөлөгчдийн журмаа баталлаа.

-Улс төрийн намын тухай хуулиар Дээд шүүх тухайн намын дүрмийг бүртгээгүй бол үйл ажиллагаа нь түр түтгэлздэг гэсэн заалт бий. Тэгэхээр танай намын үйл ажиллагаа түтгэлзээд байгаа юм бишүү?

-2011 онд баталсан МАХН-ын дүрэм хүчин төгөлдөр байгаа-

-Дээд шүүхийн шийдвэр хууль бус. Бид өмнө нь дүрмэндээ тааруулж Гүйцэтгэх товчоо хуралдаж Бага чуулганы товыг зарласан. Үүний дагуу өнгөрсөн арванхоёрдугаар сарын 8-нд бага чуулган хуралдаж Их чуулганыг хоёрдугаар сарын 9-нд хийхээр товлосон. Гэтэл биднийг хурал хийгээгүй юм шиг үзэж Их чуулганаар баталсан шинэчилсэн найруулсан намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэхээс татгалзсан. Гэхдээ 2011 онд баталсан МАХН-ын дүрэм хүчин төгөлдөр байгаа гэж бичсэн. Тиймээс манай намын дүрэм хүчин төгөлдөр байгаа. Уг  нь дээд шүүх намын дүрмийг бүртгэхдээ тухайн намын Их хурал болсон уу, үгүй юу гэдгийг хянах ямар ч эрхгүй. Дээд шүүх эрхээ хэтрүүлж, хийх ёсгүй ажлаа хийж байна.

-Ирэх сард хуралдах Их чуулганаараа гурван асуудалд хэлэлцэхээр товлосон гэсэн. Тухайлбал, ямар асуудал хэлэлцэх вэ?

-Их чуулганаар намын дүрэм, мөрийн хөтөлбөр, намын даргыг сонгох гэсэн гурван асуудал хэлэлцдэг. Тиймээс энэ асуудлаа хэлэлцэж Дээд шүүхэд хандана. Зургадугаар сарын 4-нөөс долдугаар сарын 1-н хүртэл Их чуулганы төлөөлөгчдийг сонгох ажлаа хийнэ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү та бүхнийг намын тамга тэмдэг байхгүй, дахин шинэ тамга, тэмдэг ашиглаж байгаа гэж яриад байгаа. Энэ үнэн үү?

-МАХН 2011 онд бүртгүүлсэн тамга тэмдгээ одоо ашиглаж байна. Тийм асуудал байхгүй. 

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах шаардлагатай гэж АН-ын зүгээс үзэж хүсэлт явуулсан. Энэ сайдыг огцруулах асуудалд улс төрийн гуравдагч хүчний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Сайд нар алдаа гаргасан нь тогтоогдвол огцруулах нь зүйтэй-

-Засгийн газрын сайд нар, УИХ-ын гишүүд монголын 3 сая ард түмнийг ажилтай орлоготой, сайхан амьдруулахын төлөө явж байгаа. Түүнээс биш УИХ-ын 76 гишүүн, Засгийн газрын 16 сайдыг тогтвортой ажилтай орлоготой, авлигалчид байлгахын тулд ажлуулаагүй. Ажиллаж чадахгүй, алдаа гаргасан сайд байгаа бол огцруулах шаардлагатай. Гэхдээ үнэхээр хоёр сайд нь хууль бус үйлдэл гаргасан уу гэдгийг шалгаж тогтоож, нотолсоны үндсэн дээр огцруулах хэрэгтэй. Өрт тавихаас өөр юм мэдэхгүй Засаг байснаас огцруулаад дараагийн Засгийн газрыг байгуулах нь бидэнд арай илүү хямд тусах болов уу. Мөн хурдан сайн цагийг авч ирнэ. Нөгөө талаасаа бид цөөн хэдэн хүнд хариуцлага тооцоод асуудлыг шийдэхгүй. Ингэхийн оронд тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй байна.

-Улс төрчид төдийгүй эдийн засагчид Оюутолгойн гэрээг цуцлах ёстой, цуцлах шаардлагагүй харин нэмэлт өөрчлөлт оруулах шаарлагатай гэж байр сууриа янз бүрээр илэрхийлж байна. Оюутолгойн гэрээг өөрчлөх шаардлагатай юу. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ? 

-Оюутолгойн гэрээний асуудлаар нээлттэй мэтгэлцэх цаг болж-

-Бид Оюутолгойн асуудлаар олон жил ярьж байна. Өнөөдөр Монгол улс 27 тэрбум төгрөгийг өртэй байна. Анх Оюутолгойн гэрээг байгуулж байхад монгол өргүй байсан. Оюутолгойн гэрээг нэн даруй хүчингүй болгох шаардлагатай байна. Эсвэл бид Риотинто, Оюутолгой, Засгийн газраас, улс төрийн намуудын төлөөллүүдийг оролцуулж Оюутолгойн гэрээний асуудлаар нээлттэй мэтгэлцэх цаг болж. Ингэхдээ Оюутолгойн гэрээний зүйл заалт болгоноор нь мэлтгэлцэх хэрэгтэй. Ингэж байж сайн гэрээ юу муу гэрээ юу, асуудал хаана байгааг шийдэж чадна. 

-Оюутолгойн гэрээ, "Эрдэнэт" үйлдвэрийн асуудлаар нэр бүхий хүмүүсийг АТГ-аас шалгаж, цагдан хорьж баривчлах шийдвэр гаргасан. Хоригдож байгаа хүмүүсийн талаар МАХН ямар байр суурьтай байна вэ?

-Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрийн асуудал олон жил монголын ард түмнийг төөрөгдүүлж, нэр холбогдсон хүн болгон өөрсдийгөө буруугүй гэмтгүй гэж ярьж ирсэн. Өнөөдөр ч тэгж ярьж байна. Тэгэхээр АТГ-аас шалгаж эхэлсэн нь сайн. Гэхдээ хаа хүрч зогсох нь чухал. Хоригдож байгаа хүмүүсийн хувьд шалгаж асуудал хаана байна гэдгийг шийдэх хэрэгтэй. Түүнээс биш хэн нэгэн хувь хүнтэй асуудал яриад шийдэгдэхгүй.  

-Ярилцсанд баярлалаа. 

Д.Нэргүй 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
0000
нам,төвтэй,улс,төрийн,тогтолцоо,бол хулгайч,луйварчин,нар,төрийн,эрхэнд,гардаг тогтолоо,
2018/06/03 103.10.23.116
БурууЦолмон
Хулгайч,луйварчин,нар,төрийн,толгойд,гардаг Нам,төвтэй,улс,төрийн,тогтолцоог,утгаж, Ард,түмэн,төвтэй,улс,төрийн,тогтолцоотой болож,гэмээн,Монголын,ард,түмэн,төрдөөн,эзэн,болож чанда
2018/06/03 103.10.23.116
zochin
bitgii hor nairuulj uurt ashigtai huvilbariig har
2018/05/29 103.229.120.195
Иргэн
Энэ нехер одоо болоошдээ Хийх бух л муу юмыг хийсэн Одоо бусад нь цэвэрлэг Яасан ч их менгетэй юм яасан ч барагддагуй еш хонзон бэ
2018/05/29 66.181.191.240
Bayrlalaa
Enhbayr dargad bayrlaj yavdag shyy,Ta Mongoliin ard tymeniig Orosoos avsan ix ornoos salgaj orgyi bolgoson gaviyag tani Mongolchuud martaagyi,ta urt naslaarai.Bayrlalaa
2018/05/29 202.21.106.128
зочин
манай улсын 5 ерөнхиййлөгчдөөс хамгийн гайгуу ерөнхийййлөгч дөө
2018/05/29 119.40.99.30
hetsuu
tusvyn 30% tegeed yaj burduuleh yy? us honzon iim ayultai shyy
2018/05/29 174.92.40.175
НАМГҮЙГЭЭР ТӨРӨӨ БАРЬЖ АРД ТҮМЭН НЬ ИЖИЛ ТЭГШ ЭРХТЭЙ АМЬДРАЯ
ГАДААДААС ЗЭЭЛ АВААД Л АМЬДРАХЫГ НАМТАЙ НАМГҮЙ ХЭН Ч ЧАДНА НАМД ЮУ БАЙНА НӨГӨӨ Л НИЙГМИЙН ХАМАГ МУУ МУУХАЙ НУУЦ ИДЭЭ БЭЭР БУЛАЙ НЬ БАЙНА ҮНДСЭН ХУУЛЬД ХҮН БҮХЭН ИЖИЛ ТЭГШ ЭРХТЭЙ АМЬДРАЯ ГЭВЭЛ НАМГҮЙ
2018/05/29 112.72.14.118
маахн
энэ сда их өр дарна гэж шоу хийж ОТ с 250 сая доллар авснаар анх ОТ лиценз нөөц нь батлагдаагүй байхдаа олгогдсон юм. Одоо ийм юм хуцаапд сууж байдаг.
2018/05/29 202.131.238.98
НАМААР ГАРЧ ИРСЭН УИХ-ЫН ГИШҮҮД ХЭДЭН ЖИЛ ЮУ ХИЙВ ЗЭЭЛ Л ИХЭССЭН
ТӨР НАМЫН ХАРЯАЛАЛД БАЙСАН ЦАГТ ЭНЭ АВИЛГАЛ, ХҮНД СУРТАЛ, ЛУЙВАРЫН ХЭРГҮҮД, БАЯН ЯДУУГИЙН ЯЛГАА АРИЛАХГҮЙ УЛАМ Л ЛАВШИРНА НАМУУДЫН ЗОРЛИГО БОЛ ТӨР УЛСЫГ УДИРДАХ ЯАЖ ГАДААД ЗЭЭЛИЙГ НЭМЖ ИЙМ ТОГТОЛЦОО
2018/05/29 112.72.14.118
ТӨРИЙГ БИЙ БОЛГОХ СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГОО ШИНЭЧИЛ ЭЭ
ЭНХБАЯРТ ИТГЭХЭД ИХ ХЭЦҮҮ БОЛЖЭЭ ҮНЭХЭЭР УЛС ОРНОО ӨӨДӨНӨ ТАТАЯ ГЭЖ БАЙГАА БОЛ НАМУУДАД УРИАЛААД МАНХ-ААС ЭХЛЭЭД НАМАА ТАРАА, АЛДАХ ЮМ БАЙХГҮЙ МОНГОЛЫН ТӨР ЯМАР Ч НАМЫН ХАРЯАЛАЛД БАЙЖ БОЛОХГҮЙ
2018/05/29 112.72.14.118