8o
Улаанбаатар хот
mobile menu

Буян арвижин үрждэг өдөр

2018-05-29 09:08:00

Зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн Их Дүйчин өдөр өнөөдөр тохиож байна.

Бурхан багшийн их дүйчэн өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлнэ.

Буддын шашинтнууд  олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх өдөр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Харин Монгол Улсад 1990 оноос хойш тэмдэглэх болсон ч бүх нийтийн амралтын өдөр биш юм. 

Дүйчин өдрийн гол утга нь энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр юм. Энэ өдөр эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санан амьтны амь таслахгүй, болж өгвөл махан хоол хэрэглэхгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндлэн уучилж энэ өдрийг тэмдэглэх учиртай аж.

Мөн Бурхан багш ид шидээ үзүүлсэн тэж үзээд 15-ны өдөр ерөөл айлтгал тавьдаг аж. Энэ өдөр хураасан буян жирийн өдрөөс бум живаагаар арвижин үрждэг. Мөн нүгэл хилэнц үйлдвээс бас тэр хэмжээгээр арвиждаг хэмээн сударт зарлигласан болно. Энэ өдөр бурхан шүтээндээ зул, хүж, тахил өргөх, маань, мэгзим, тарни ихээр унших сүм хийдээр эргэл мөргөл хийх зэрэг зан үйлээр буянаа хураадаг уламжлалтай. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хавчуулагдсан халиун
За миний Монголын тэнгэр шүтлэгтэнгүүд энэ мэдээн дээрээс сэдэвлэж хараалаа харамгүй урсгаад байгаарай
2018/05/29 182.160.37.98