“Эрдэнэт” компаниас Казахстаны “Балхашмыс” хувьцаат компанид 1995, 1996 онуудад өгсөн зээлээ буцаан авч чадахгүй болсны улмаас шүүхэд зарга үүсгэсэн юм. “Балхашмыс” нь хувийн компани бөгөөд 1999 онд хаагдсан ч тус компанийн өрөнд Казахстаны Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэж “Эрдэнэт” компани заргалдаж байсан .Улмаар “Эрдэнэт үйлвэр 2014 онд Английн шүүхэд хандсан юм. Английн шүүхээс энэ сарын 2-нд манай “Эрдэнэт” компанийн үүсгэсэн заргыг хууль зүйн баталгаа, нотолгоо дутуу хэмээн үзсэн байна. Мөн шүүхээс “Казахстаны Засгийн газрын бүрдүлсэн баримт бичиг нотолгоо сайтай байсан тул “Эрдэнэт”-ийн заргыг хүчингүй болголоо. Хоёр тал хууль ёсоор гэрээ байгуулаагүй нь батлагдсан тул “Эрдэнэт” компанийг Казахстаны Засгийн газарт 200 мянган фунт стерлинг төлөхийг үүрэг болгосугай. Шийдвэрийг давж заалдахыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн байна.
“Эрдэнэт” үйлдвэр олон улсын шүүхэд ялагджээ
2016-02-05 10:04:00