
Энэ сарын 19-нд Төв аймгийн Баянчандмань сум дахь хилийн цэргийн харъяа 0151-р ангийн Мэргэжил сургалтын төвд хээрийн сургуулилт явагдаж байх үед хугацаат цэргийн алба хаагч амиа алдсан хэрэг гарчээ. Осол гарах үед 7-8 цэргийн албан хаагч сургуулилтын хашаанд байсан аж. Цэргийн албан хаагчид ГАЗ-53 маркийн автомашин түрж байх явцад нэг цэргийн албан хаагч тухайн тээврийн хэрэгслийн дугуйн доогуур орж нас баржээ. Тус хэргийг Төв аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байна.



