Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар хар тамхины хэргээр шалгагдаж байх хугацаандаа дахин хар тамхи хэрэглэж байгаад баригдсан талаар мэдээллийг өмнө нь хүргэсэн билээ. Мөн үүнээс гадна дуучин Эгшиглэн, “Ice top” хамтлагийн дуучин Коби нар хар тамхи хэрэглэж байгаад баригдсан байна. Тэднийг ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагч нар баривчлан, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Дуучин Эгшиглэн хар тамхи татаж байгаад баригджээ
2018-05-29 11:41:24