8o
Улаанбаатар хот
mobile menu

60 тэрбумынхан нийслэлийн МАН-ыг авахаар улайрч байна гэв

2018-05-29 14:20:44

Яг одоо МАН-ын гишүүд Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн суулт хийх гэж байна. Энэ талаар МАН-ын гишүүдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийж мэдэгдсэн. Тодруулбал, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Налайх дүүргийн МАН-ын гишүүд нэгдэн “Нийслэлийн МАН-ын хороог шинэчлэх” хөдөлгөөнийг эхлүүлж яг одооноос эхлэн 1000 гаруй гишүүнтэйгээр улс төрийн суулт хийх гэж байгаа нь энэ аж.  Учир нь ирэх сарын 7-нд болох Нийслэлийн МАН-ын 34-р бага хурлын төлөөлөгчийг сонгох журам намын дүрмээ зөрчиж хэсэг бүлэг хүмүүс гар хөл болсон нөхдөө томилж оруулах гэж байгаа гэнэ. Тэд үүнийг эсэргүүцэж  өнөөдрөөс улс төрийн суулт хийж намын журамд өөрчлөлт оруулах шаардлага тавьж байгаа юм байна.

Тэд,

- Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн алдаатай гаргасан шийдвэрээ намын дүрэмд нийцүүлэх

- МАН-ын хяналтын ерөнхий хорооны тайлбар, Ерөнхий нарийн бичгийн даргын өгсөн чиглэлийн дагуу төлөөлөгч сонгох журмаа шинэчлэх, анхан шат болох үүр дээрээс сонгох шаардлагууддаа шийдвэраа гаргуулахыг шаардаж байгаа аж.

Тэдний хэлж буйгаар одоо гаргасан журмаар нийслэлийн 300 гишүүнийг нийслэлийн 152 МАН-ын хорооны үүрээс, үлдсэн 69 төлөөлөгчийг квотоор шууд оруулахаар байгаа аж. Тэгэхдээ дарга, дэд дарга, ажилтан, ажилчип гээд 69 хүнийг квотод хамрагдана гэсэн заалт нь МАН-ын дүрмээ зөрчсөн байна.

Хэрвээ энэхүү журмаар хурлын төлөөлөгч сонгосон тохиолдолд 60 тэрбумынхан гэгдэх Ц.Сандуй, Су. Батболдын багийн туслах, жолооч гэх мэт халаасны хүнээ оруулан дүрмийн бус аргаар санал луйвардан нийслэлий МАН-ыг авах нь тодорхой гэж өнөөдөр мэдээлэл хийсэн гишүүд үзэж байгаа юм байна.

Хэрвээ өнөөдөр тавьсан шаардлагаа биелүүлэхгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжих болно гэдгээ мэдэгдлээ.

Энэ үеэр Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн Р.Дагва “Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн гаргасан алдаатай  шийдвэрийг намын дүрэмд нийцүүлэх шаардлагыг бид тавьж байна. Мөн МАН-ын Хяналтын ерөнхий хорооны тайлбар, Ерөнхий нарийн бичгийн даргын өгсөн чиглэлийн дагуу төлөөлөгч сонгох журмаа шинэчлэх, анхан шат болох үүр дээрээс сонгох шаардлагууддаа шийдвэр гаргуулахаар суултаа өнөөдрөөс эхлүүллээ. Олон тооны квотоор хэн нь үл мэдэгдэх хүмүүсийг оролцуулах гэж байгааг  жирийн гишүүд бид эсэргүүцэж байна. МАН-ын 34-р бага хурлыг нийслэлийн МАН-ын удирдлагууд зохион байгуулна. Жирийн намын гишүүдийнхээ дуу хоолойг сонсохгүй байна. ТББ-ын төлөөлөл буюу “бусад” гэсэн бүлэгт багтаасан олон тооны квотоор ямар хүмүүс орох гэж байгаагаа ч тайлбарлаагүй. МАН-ын 34-р бага хурал шударга болох эсэх нь эргэлзээтэй байгаа учраас суулт зарлаж байна. Намын гишүүдийн эрхэм дээд баримт бичиг нь намын үндсэн дүрэм байдаг.  Намын ч аль ч шатныхан энэхүү  дүрмээ дагаж ажиллах үүрэгтэй” гэлээ.

Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн Б.Сэмжидмаа  “Нийслэлийн хэмжээнд МАН-ын 152 үүр бий.  МАН-ын 34-р бага хуралд үүр тус бүрээс  2-3 төлөөллийг оролцуулж сонгогдож гарч ирээч гэдэг шаардлагыг тавьж байгаа юм. Хэн нэгэн дарга нь квотын цаанаас нуугдаж гарч ирэх бус анхан шатны гишүүдийнхээ төлөөллөөс гарч ирэх ёстой.  Мөн бид  хэн нэгэнд эрх ямба эдлүүлэхийн төлөө энэхүү тэмцлийг хийж байгаа юм биш. Нийслэлийн МАН-ын хороо 30 мянга гаруй гишүүдтэй.  Дүүргүүдийн гишүүдэд мандат хуваарилсан байдал тэгш биш байгаа. Намын үүр бүрээс ижил тоотой төлөөлөгчид оролцох ёстой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
БурууЦолмон
Намын-гэшүүд--намын-анхан-дунд-шатны-байгуулагууд-нь 60-тэр-бумын-хэргийг-хүлээн-шөвшөөрч-эсэргүүцээд-байхад хуулийн-байгуулаг-юу-хийгээд-суугаад-байна
2018/05/29 103.10.23.81
Zochin
Ta nart bvvrch itgej bolohgvi
2018/05/29 43.242.243.124
Иргэн
МАН-ынхан "Лхүмбийн хэрэг" гэгч шиг хилмэгдүүлэлт явуулдаг хэвээрээ л байгаа юм байна. Эдгээр хүмүүст итгэж болохгүй нь ээ???... Эрх мэдэл албан тушаалд ханаж цаддаг болоосой.
2018/05/29 66.181.167.75