Ардчилсан нам ИЗНН-ууд нэгдэх санал хүргүүлээд байсан. Тэгвэл өнөөдөр нэгдэх санамж бичигт Төрийн ордны "Их Эзэн Чингис хаан танхим"-д зурах юм байна. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл мягмар гарагт хуралдаж ИЗНН болон МҮАН-ыг намдаа нэгтгэх асуудлыг шийдвэрлэж намуудыг нэгтгэх ажлын хэсгийг байгуулж ахлагчаар нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг томилсон. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг хоёр удаа хуралдсан бөгөөд өчигдөр Р.Амаржаргал гишүүн өөрийн твиттер хуудсаараа дамжуулан "АН-ИЗНН-ыг нэгтгэх асуудлаар Ажлын хэсгийн хоёр дахь уулзалт амжилттай болж өнгөрлөө" гэж мэдэгдээд байсан юм.
АН-ИЗНН хоёр нэгдэхээр болжээ
2016-02-05 10:32:00