8o
Улаанбаатар хот
mobile menu

VS: Нас барсан хүмүүсийг задлан шинжилгээнд оруулаагүй нь үхлийн шалтгааныг нуун дарагдуулсан уу

2018-05-30 09:02:00

Улсын Нэг болон Гуравдугаар төм эмнэлэг, Юта их сургуулийн эмч нар хамтран нийт 3-5 хүнд цусны зохиомол эргэлтийн нөхцөлд хавхлага солих, тосгуур хоорондын таславчийн цоорхой нөхөх, титэм судас сэргээн засах мэс заслыг энэ сарын 21-25-ны хооронд хийсэн. Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт анх удаа нээлттэй зүрхний хавхлага солих мэс ажилбарыг хийж буйгаараа онцлог гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш их гарсан. Харамсалтай нь тус хагалгаа амжилтгүй болж, хоёр хүн нас барсан хэрэг гараад байгаа юм. Гавьяат эмч Л.Жамбалжав эмч нарын буруугаас болж өвчтнүүд нас барсан гэж мэдэгдээд буй. Харин нэгдүгээр эмнэлгийн эмч нар өвчтнүүдийн нас баралтын шалтгааны талаар тодорхой зүйл хэлсэнгүй. Тэд мэргэжлийн баг ажиллаж байгаа гэдгээс өөр тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа. Тус хагалгааны талаар хоёр талын байр суурийг хүргэж байна. 

Хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, мэс заслын мэргэжлийн эмч Л.Жамбалжав

Би Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт 46 жил зүтгэж байна. Одоогоор мэс заслын чиглэлээр зөвлөх эмч, УКТЭ-ийн бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн зөвлөх эмчээр ажиллаж байгаа. Мэргэжлийн мэс заслын эмчийн хувьд би үнэн зөвийг олон нийтэд танилцуулах гэсэн юм. Улсын килиникийн төв эмнэлэгт өнгөрсөн долоо хоногт зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийжээ. Энэ хагалгаа амжилтгүй боллоо зэрэг мэдээлэл гарч байна. Болсон үйл явдлыг нууж хааж болохгүй. Монголын Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа ард түмний өмнө нээлттэй байх ёстой. Миний энэ мэдэгдэл ямар нэгэн улс төрийн явуулга байхгүй гэдгийг эхлээд хэлэх нь зүйтэй. 

 Улсын нэгдүгээр төв эмнэлэгт  64 настай өвчтөн Д гэгч эмэгтэйд гол судасны ховлог суулгах мэс засал, 30 настай өвчтөн З гэгч эмэгтэйд зүрхний тосгуур хоорондын таславчын цоорхой нөхөх мэс заслыг хиймэл цусны эргэлтийн аппарат ашиглан хуурай зүрхэн дээр хийлээ. 64 настай Д нь хагалгааны явцад зүрхний тэжээгч, титэм судасны гэмтлийн улмаас венийн судсаар зүрхэнд нэмэлт судас залгах мэс заслыг хийсэн бололтой. Өвчтөний зүрхийг зогсоосны дараа сэргээгүй өвчтөн ширээн дээрээ нас баржээ. Хоёр дахь хагалгаа өвчтөн З-ийн тосгуурын таславчын цоорхойд нөхөөс хийх хагалгааны дараа өвчтөн хүндэрч, зүрх зогссон байна. Маш харамсалтай. Энэ мэс заслууд нь гуравдугаар эмнэлгийн зүрхний мэс засалчид, миний шавь нарын өдөр тутамд хийдэг ердийн л хагалгаа юм. Хүнд өвчтэй хүн хагалгааны үед болон дараа нь нас барах тохиолдол  байдаг. Гэхдээ дээрх хоёр тохиолдол эмч, эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж болохоор байна. Мэс заслын дараа нас барсан тохиолдол үхлийн шалтгааныг задлан шинжилгээгээр нотлодог. Харамсалтай нь ямар ч задлан шинжилгээ, дүгнэлт хийлгүй ар гэрийнхэн хүсээгүй гэдэг шалтгаанаар, хууль зөрчсөн алдаа дутагдлаа, гэмт хэргийн нотлох баримтыг санаатай нуун дарагдуулсан гэж үзэж болохоор байна.

Эрхтэн шилжүүлэн суулгах багийн гишүүн, эмч Л.Ганболд

Хагалгааны талаар нэг мэдээлэл хийх хэрэгтэй байна. Тус хагалгааг хийхийн тулд нэлээд эмчийг гадаад, дотоодод бэлдүүлсэн. Энэ . Тодруулбал, Төсөл хөтөлбөрийн хүрээнд АНУ-д Юта их сургуулийн эмчнэлэгт зүрхний мэс заслын тасагт май эмч нар зургаан сарын хугацаанд ажиллаад ирсэн. Ингээд хамтын ажиллагааны хүрээнд Юта их сургуулийн зүрхний мэс заслын багийн эмч нарыг урьж зүрхний хагалгааг хийсэн. Тус мэслийг манай улсад мөрдөгддөг дүрэм журмыг баримталсан байна. Энэ бол зүрх шилжүүлэн суулгах мэс засал биш нээлттэй зүрхний мэс засал байсан. Нэг л өдөр шийдээд хийсэн зүйл биш юм. Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгийн хувьд зүрхний мэс засал хийхэд туршлагатай. Гэхдээ ачаалал хэт их учраас Улсын нэгдсэн төв эмнэлэг энэ ачааллаас үүрч багасгах хэрэгцээ бий.

УНТЭ, АНУ-ын анагаахын  их сургуультай хамтран  2016 оноос эхлэн зүрхний мэс заслын эмчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Энэ хүрээнд АНУ-ын анагаахын  их сургуулийн зүрхний мэс заслын багаар удирдуулж, гуравдугаар эмнэлгийн эмч мэргэжилтнүүд болон  манай эмнэлгийн эмч нарын хамтарсан баг нээлттэй зүрхний хагалгаа хийсэн.Мэс  заслын эмчилгээг Монгол Улсад мөрддөг дүрэм  журмын хүрээнд хэрэгжүүлсэн боловч харамсалтай нь, мэс засал бидний хүсэн хүлээсэн  үр дүнд хүрээгүй. Энэ  үйл явдалд  харамсаж байна. Энэ гараад байгаа мэдээллүүд Л.Жамбалжав эмчийн хувь хүний бодол байх ” гэлээ.

УНТЭ-ийн Эмнэлзүй чанарын албаны дарга Т.Болормаа: Үйлчлүүлэгчийн ар гэрийн  зүгээс эмгэг судлалын шинжилгээ буюу задлан шинжилгээнд оруулахгүй байх саналыг тавьсан. Тиймээс хамтын шийдвэрээр эмгэг судлалын шинжилгээнд ороогүй. Хэдийгээр хагалгаа мэс заслийн дараа задлан шинжилгээнд заавал орох заалттай боловч асран хамгаалагчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр эмгэг судлалын шинжилгээ хийх боломжгүй байдаг”. Зүрхний нээлттэй мэс заслын багийн ахлагч болон бусад холбогдох эмч нар эмгэг судлалын шинжилгээнд оруулъя хүсэлт гаргасан боловч ар гэр нь зөвшөөрөөгүй” гэв.

Хоёр өвчтөн хагалгаанд орсон нэг нь хагалгааны явцад биеийн байдал муудсан. Уг нь зүрхний үйл ажиллагааг сэргээж, мэс заслын үйл ажиллагаа дуусах ёстой энэ тохиолдолд зүрхний үйл ажиллагаа эргэж сэргэхгүй нэлээд хүнд, ховор тохиолддог хүндрэл гарсан. Хоёр дахь өвчтөний хувьд мэс заслын дараа хүндрэл гарсан гэж мэс заслын багийн гишүүн, эмч Л.Ганболд хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
лам
мэргэжлийн биш дарга гэдэг бусдад ийм үр дүн өгдөг юм даа эрүүл мэндээр улс төрийн томилгоо сайд нь сэтгүүлч газрын дарга нь 3 эхийн амиар тоглоод хариуцлага хүлээлгүй албан тушаал авсан О ханд
2018/05/31 202.179.26.207
zagd
er n shiljuuleh mes anh udaa hiine geed ter darga n hurtel uuriiguu reklamdaad bsn bish bil uu? hudlaa duviiguud surchdee ,naad huhuh mesiig chin sotsliziin ued hiij bsn shuu!
2018/05/30 114.246.104.254
Иргэн
Асран хамгаалагчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр эмгэг судлалын шинжилгээ хийх боломжгүй байдаг гэдэг худлаа байхаа. Задлан хийлгэмээргүй байна гэхэд л эмнэлэгт үхсэн бол задлан хийнэ гэдэг
2018/05/30 103.229.177.3
зльш
алдаа гаргасан эмч нарын нэрийг зарлах хэрэгтэй үхсэн хүний нэрийг гаргана гэдэг чинь хохь нь гэж үү? гэмт хэрэг хиймэн хүний нэрийг нууна царайг нь нууна ичмээр шүү
2018/05/30 202.21.97.90
зочин
Наад Жамбалжав гэдэг архичин чинь өөрийнхөө бодсонг ямар чбаримт ойлголтгүйгээр юу яриад байгаа юм. Дарга цэргийн суудлаа санагалзаа юу. Нийгмийн сэтгэл зүйг ингэж самгардаж болдог юм уу.
2018/05/30 202.55.191.205