8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын бүлэг хуралдаж байна

2018-05-30 09:31:01

 УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдахаар товлосон байна.
 
Бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх томоохон хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэх юм. УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоол, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын бүртгэлийн багц хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Нийгмийн даатгал, Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл болон Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл зэрэг 20 асуудал хэлэлцэхээр товлоод буй юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл