8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн албан хаагчдыг ажлын байранд цахим сүлжээ ашиглахыг хориглолоо

2018-05-30 10:06:00

Төрийн албан хаагчид ажлын байрандаа олон нийтийн сүлжээ ашиглахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Энэ шийдвэр төрийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагуудад хамааралтай юм байна.  Ерөнхий боловсролын сургуулиас эхлээд интернэт орчинг хязгаарлах талаар ярьж байгаа ч төдийлөн үр дүнд хүрдэггүй. Харин энэ хязгаарлалтыг төрийн байгууллага, Төрийн ордноос эхэлж байгаа нь сайшаалтай юм. Төрийн албан хаагчдын ажлын цаг бол ард түмний өмч гэдгийг хуульдаа заагаад өгчихсөн. Тэгэхээр төрийн албан хаагчид ажлын байрандаа сошиал орчин ашиглахгүйгээр зөвхөн ажлаа хийхээр болж байна.

Ингэснээр төрийн албан хаагчид ажил дээрээ Facebook, Twitter, Youtube, Instagram, Steam, төрөл бүрийн видео болон видео тоглоом зэргийг ашиглахгүй юм. 

Уг тогтоол нь өчигдрөөс буюу энэ сарын 29-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн гэнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Би
Цахим сүлжээгээр төрийн албаны зар зөндөөн явж байна шдээ
2018/06/03 27.123.212.139
Эхлээд
Манангаа арилгаачээ хүрэлсүх сайдаа
2018/05/30 103.229.123.193
иргэн
чадахуу төрийн тэнэг толгойтууд чинь биелүүлэхүү ийм худлааа зүйлээр яахав дээ
2018/05/30 64.119.18.239
D.Oldokh
Zuv shiidver gargasan baina.
2018/05/30 66.181.183.115
ажлаа хийх ёстой
Яасан ч оройтож гаргав даа.
2018/05/30 103.229.120.102