8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Хүрэлбаатар: Татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулж буйг мэдэхэд хялбар боллоо

2018-05-30 11:48:00

 

Сангийн яамнаас иргэдэд зориулан "Иргэдийн төсөв" товхимолыг гаргасан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө. Энэ товхимолыг иргэдэд тарааснаар улсын төсвийн зарцуулалт, бүрдүүлэлт болон бусад мэдээллийг эндээс авах боломжтой болох аж. 

Энэ товхимол нь үндсэн таван хэсгээс бүрдэх бөгөөд эдийн засаг, санхүү төсвийн талаарх үндсэн ойлголтыг Монгол улсын 2018 оны төсвийн мэдээллээр жишээ болгон "инфографик" буюу "зурган мэдээлэл" хэлбэрээр энгийн ойлгомжтой байдлаар хүргэх юм байна.

Мөн тус номонд гарсан мэдээллийг сангийн яамны албан ёсны хаягнаас авах боломжтой аж. Уг товхимлыг жил бүр хэвлэн иргэдэд тараах юм байна. Товхимолыг гаргах нийт зардлыг улсын төсвөөс гаргах юм байна. 

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Энэ бол зөвхөн ном биш.Энэ бол 2019 оны төсвөөс эхлэн төсвийг боловсруулах, батлах, хяналт тавихад иргэдийн оролцоог бүрэн хэмжээгээр хангах зорилготой. УИХ-аар баахан төсөв баталдаг. Баахан тоо ярьдаг. Өөр мэдээлэл байдаггүй. Хаана ямар нэгэн хөрөнгө оруулалт хийсэн тухай яригддаг. Тэгвэл татвар төлөгчдийн мөнгө юунд зарцуулж байгагаа тодорхой тавьж өгсөн. Тухайлбал, нийт хүүхдэд зориулсан 12 бодлого хэрэгжүүлж байна. Нийт 1.5 их наяд төгрөгийн төсвөөр хэрэгжиж байна. Төсвийг энгийн ойлгомжтой хэлбэрээр иргэдэд хүргэж байна. Олон улсын төсвийн түншлэл байгууллагаас Монгол Улсын төсвийн ил тод байдалд үнэлгээ өгсөн байдаг. Одоогоор дэлхийн 100 орноос 46 дугаарт жагсаж байна. Дунджаас хоёр тоогоор дээгүүр явж байна. Гэхдээ бид цаашид төсвийг зүй зохистой зарцуулахад яах аргагүй ард иргэдийн оролцоо их чухал" гэлээ. 

Т.Хулан
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл