8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ынхан ШХАБ-т элсэх асуудлаар хоёр хуваагджээ

2018-05-30 12:13:00

Өнгөрсөн мягмар гаригт УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүнээр элсэх эсэх тухай асуудлаар байр сууриа нэгтгэхийг зорьсон ч тэд энэ асуудлаар нэгдсэн байр суурьт хүрч чадалгүй, санал хоёр хуваагдсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан түвшинд хүргэж, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр ШХАБ-ын гишүүн найман улстай харилцах харилцаанд нэн таатай орчин үүсэхийн зэрэгцээ олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ. Ийм прагматик хандлага баримтлан, гадаад худалдааны таатай нөхцөлүүдийг бий болгож байж  л хөрөнгө оруулалтыг Монгол руу бодитоор татах болно. Монголд хөрөнгө оруулагчид бүтээгдэхүүнээ өнөөдөр бараг чөлөөт худалдааны хэлэлцээртэй байгаа Европын холбоо, Япон руу татваргүй гаргахаас гадна, удахгүй Евроазийн эдийн засгийн холбоо болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд руу тааламжтай нөхцөлөөр экспортлох боломж ч үүсэх юм" хэмээн хэлсэн билээ.

Зарим хүн Монгол Улс ШХАБ-ын гишүүнээр элсэж болохгүй, ажиглагчийн байр сууриа хадгалах нь чухал гэсэн саналаа илэрхийлж буй юм. Харин Гадаад харилцааны сайд Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар "Манай улсын хувьд хамтын ажиллагаагаа шат шатандаа ахиулж байна. Уг байгууллагад Энэтхэг, Пакистан хоёр нэгдэж орсны дараа бид өөр өнцгөөс асуудалд хандаж, судалгаагаа хийж байна. Ингэхгүйгээр байдал өөрчлөгдчихөөд байхад бид хуучнаараа байж болохгүй. Дэлхий өөрөө маш хурдтай өөрчлөгдөж байна" гэж хэлж буй юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
МАН ЭХ ОРНОО ХУДАЛДХАД БЭЛЭН БАЙНА
МАН ХЯТАДААС ИХ ХЭМЖЭЭНИЙ ХӨРӨНГӨ ЗЭЭЛ АВАХЫН ТУЛД ТЭДНИЙ ӨМНӨ ӨГСӨН АМЛАЛТУУДЫГ ХЯТАДЫН ТАЛ ОДОО НЭХЭЖ БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ ТЭД АМЛАЛТАА БИЕЛҮҮЛХИЙН ТӨЛӨӨ ҮХЭН ХАТАН ТЭМЦЛДЭЖ БАЙНА.
2018/05/30 112.72.14.22