8o
Улаанбаатар хот
mobile menu

Солонгост хууль бусаар ажиллаж байгаа иргэдийг баривчилж байна

2018-05-30 15:26:14

Энэ оны эхний хагаст БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан 8,351 гадаад иргэдийг болон хууль бусаар ажил олгосон 1,369 Солонгос иргэдийг илрүүлсэн байна. Тус улсын Хууль Зүйн Яамнаас өнгөрсөн  2-р сарын 26-наас  5-р сарын 11-ийг хүртэл 11 долоо хоногийн турш 2018 оны эхний хагас жилийн баривчилгааг Засгийн газартай хамтран явуулжээ.

 Хууль бусаар ажилласан гадаад иргэдийг албадан баривчилсан бол тэдгээрт ажил олгон, хууль зөрчсөн Солонгос иргэдэд 3-аас жилээс доош хорих ял эсвэл 20 сая хүртэлх вонын торгууль ногдуулах  юм байна. 

  Хууль Зүйн Яамнаас, сүүлийн хагас жилийн хамтарсан баривчилгааг цаашид үргэлжлүүлэх болно гэж мэдэгджээ. 4-бүс нутгийн баривчлах багийг, 6-бүс нутаг болгон өргөжүүлэх бөгөөд баривчилгааг улам эрчимжүүлэн, чангалах болно гэсэн байна. Хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийг багасгах үүднээс бусад төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа ажээ.

  Мөн тагнуулын алба, Гадаад Харилцааны Яам, Төрийн Захиргаа, Аюулгүй байдлын Яам, Хөдөлмөрийн яам, Зам Тээврийн Яам, Аж Үйлдвэр-Гадаад Худалдааны Яам, Цагдаагийн Ерөнхий Газар,  Далай Тэнгисийн Цагдаагийн Ерөнхий Газар болон бусад аж ахуйн нэгжүүдтэй хамтарсан "Хууль бусаар оршин суугч гадаад иргэдийг зохицуулах ажлын хэсгийн хуралдаан" байгуулан баривчилгааг явуулж байгаа юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Би
Монголчууд тэнд зарц хийхээс аж үйлдвэрийн тагнуул хийж чадахгүй, бусад орнууд бол чадаж байгаа
2018/06/02 27.123.212.137
t
ugaasaa l man nam iim l nam daran
2018/05/31 202.21.102.226
Хуц
Яах гэж ингэж худлаа шааж хүний нутагт амьдарлаа дээшилүүлэх гэж зүтгэж яваа хүмүүсээ санааг нь зовоож байвагын бэ новшоо
2018/05/30 49.246.48.218
Монголын төрд хийх ажил олдохгүй,иргэнээ очиж дарамталмаар байгаа юм байх даа
Монголчууд Монголоо баривчлаж байгаа бол илүүц зан биз дээ ядарсан нэгнээ хүний газарт амьдарч яадаж байхад төр нь хүртэл араас нь очоод КГБ зан гаргаад байж болмооргүй л юм.
2018/05/30 112.72.14.22