8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхэд зодсон цэцэрлэгийн багш ажлаасаа халагджээ

2018-05-30 16:09:00

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Амила" цэцэрлэгийн багш хүүхэд зодож ёс зүйн алдаа гарган ажлаасаа халагджээ. Тодруулбал, тус цэцэрлэгийн багш Г.Анхтуяа нь энэ оны тавдугаар сарын 28-ны өдөр бага насны хүүхдийг чирч зодон багшийн ёс зүйн алдаа, үйлдэл гаргасан байна. "Амила" цэцэрлэгийн зөвлөлийн шийдвэрээр түүнийг ажлаас нь халж, багшаар ажиллах эрхийг нь хасах саналыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтад хүргүүлсэн аж.

Гэтэл цахим орчинд нэгэн ээж тус цэцэрлэгийн талаар бичихдээ “Сүүлийн хэдэн сар шөнө миний хоёр настай бяцхан охин дандаа уйллаа. Уйлахдаа хүн цохиод авч байна уу гэмээр чарлаж уйлаад тайвширдаггүй болсон. Гэтэл “Амила” цэцэрлэгийн багш Ганболдын Анхтуяа зодож цохиод, чирч гудчиж харанхуй өрөөнд оруулж байгаа бичлэгийг өчигдөр буюу тавдугаар сарын 28-нд олж үзлээ.

Анхтуяа багшийн хүүхэд зодох зөрчлийг өмнө удаа дараа гаргаж түүнд сануулж байсан талаар эрхлэгч н.Солонго хэлсэн. Өөрөөр хэлбэл “Амила” цэцэрлэг нь хүмүүжиж байгаа хүүхдийн бие махбодод халдаж буй талаар мэдэж байсан атлаа Анхтуяа багшийг үргэлжүүлэн ажилуулсан нь тус цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхдийн аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхийг ноцтой зөрчсөн байна. Би маш их гомдолтой байна. Охиноо яаж сэтгэл санааны хямралаас гаргах вэ?” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хийх дургуй бол яаах гэж энэ ажмл хийдэг байна.Болих хэрэгтэй,хийж чадах багш нар байгаа.
Зочин
2018/06/02 124.158.88.110
Цэцэрлэг багш нар ихэнх нь ингэж байгаа даа,эрхлэгч нь хэлээд байхад тоохгүй хүмүүс байдаг.
Зочин
2018/06/02 124.158.88.110
0000
цэцэрлэг,бол,хахуулийн,газар,болсоор,удаж,байна
2018/06/01 103.10.23.116
zochin
Huuhdiig togluulahgui sandal deer suulgah ni zalhaaj bui neg helber. Tegeed tomootoi suusangui gej haranhui uruund hiij iim bagsh ajiluulj bui tsetserlegt huuhdee uguh hereg bna uu.
2018/05/31 103.10.21.57
Guest
Busad harj bui huuhduuded ch hetsuu bish uu. Huuhduud hoorondoo bulaatsaldaad zodoldood baival uur hereg.
2018/05/31 27.123.214.81
Guest
Heniig ch gesen sandal deer guliitul suulgah yamar hereg bna.
2018/05/31 27.123.214.81
Guest
2 nastai huuhduud gehed haashaa yanziin guliisun bailgadag yum be? Yum humaa shidleed guildeed baigaa yum alga. Bagsh huuhduudee togluulaad guilgeed harailgaad baij boldoggui yum baih daa.
2018/05/31 27.123.214.81
Эн
Хэдхэн хүүхэд харж чадахгүй ямар тэнэг авгай вэ
2018/05/31 122.201.31.102