8o
Улаанбаатар хот
mobile menu

Хачигт халдварын өвчлөлийн сэжигтэй нийт 24 хүн иржээ

2018-05-30 16:43:00

Архангай аймагт он гарсаар дөрөвдүгээр сарын 2-ноос тавдугаар сарын 15-ныг хүртэлх байдлаар Тариат, Ихтамир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хангай, Жаргалант, Өндөр-Улаан, Булган, Эрдэнэмандал, Цэнхэр, Хоршоолол, Өлзийт сумдаас бэлчээрийн хачиг (D.nuttalli)-т хазуулсан, хачигт халдварын өвчлөлийн сэжигтэй нийт 24 хүн иржээ.

Эдгээр иргэд Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Дээрх иргэдэд лабораторийн шинжилгээгээр давтан шинжилгээ хийж байгаа аж. Мөн аймгийн Зоонозын өвчин судлалын төв Ихтамир, Өгийнуур сумын ЭМТөв, Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц мэдрэлийн тасагт таван зүйлийн эрвээхэй, цох, хачиг тархсныг тогтоожээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл