Хорих 461-р ангид саатуулагдаж байгаад бие нь муудсан Ерөнхий сайд асан С.Баяр хоёрдугаар эмнэлэгт эмчлэгдэж байна. Энэ асуудлаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Г.Баясгалан өнгөрөгч долоо хоногт “С.Баярын ужиг тулай өвчин нь хүндэрч хөл нь шагайнаасаа доош хавдсан, алхаж чадахгүй хэвтэн, эмчлүүлж байгаа. Ерөнхий эрүүл мэндийн байдал сайнгүй байсан. Тиймээс шаардлагатай эмчилгээг цаг хугацааны дагуу хийж байна” гэсэн хариултыг өгсөн.
Тэгвэл өнөөдрийн байдлаар С.Баярын биеийн байдал сайжирсан эсэхийг тодруулахад тус эмнэлгийн Эмчилгээ хариуцсан орлогч дарга н.Ганзориг “Биеийн байдал тогтворжиж байгаа. Би өөрөө хариуцаад үзлэг хийгээгүй болохоор энэнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй. Дан ганц тулай биш, өөр олон өвчин хүндэрсэн байдалтай манайд ирсэн” гэж мэдээллээ.
Хамгийн сүүлд С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг хорихгүйгээр байцаах санал гаргасан ч шүүх түүнийг нь хүлээж аваагүй юм. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх нь одоогоор тодорхойгүй байна.