8o
Улаанбаатар хот
mobile menu

Та амь насаа хэдэн минутаар багасгаж байгаагаа тооцож үзсэн үү

2018-05-31 08:27:00

-Нэг хайрцаг тамхи татвал таны амь нас 140-220 минутаар багасана-

“Тийм . . .” гэхийн аргагүй эхүүн үнэр, суунаглаж манантсан саарал утаагаар амьсгалж, үнэрлэж, залгих тохиолдол та бидний амьдралын алхам, хором бүрт тааралдана. Зарим нь тамхи гэх “саарал үхэл”-ийг уушиглаж, эсвэл дам тахимдалтад байнга автдаг. Гэхдээ бид төдийлөн энэ хорт утаанд хордож, мансуурч цаашилбал амь насаа минутаар алдаж байгаагаа огт анзаардаггүйн харамсалтай. Нэг  ширхэг янзуур татах бүрт хүний нас 7-11 минутаар хорогддог гэдгийг АНУ-ын  судлаачид тогтоосон байна. Та өдөрт хэдэн ширхэг янзуур татаж насаа хэдэн минутаар богиносгож байгаагаа мэдэх үү. Та Та амь насаа хэдэн минутаар багасгаж байгаагаа тооцож үзсэн үү. 

Нэг хүн өдөрт хамгийн багадаа гурван ширхэг янжуур татахад 21-33 минутаар хорогдох аж. Хамгийн ихдээ нэг хайрцаг тамхи татдаг гэж үзвэл 140-220 минутаар таны амь нас багасана. Харин өдөрт таван ширхэг тамхи татвал та амьдрах хугацаанаасаа 1 цагийг хороож байгаа юм байна.

Одоо харин та хэдэн ширхэг тамхиа татаж насаа хэдэн минутаар багасгаж байгаагаа тооцоод үзээрэй.  Амьдралын үнэт цаг, эрүүл мэнд, амь насаа тамхи гэх хорт зан зүйлж байгаа нь харамсалтай. 

Тамхидалт монголд ба дэлхийд

Тамхитай холбоотой судалгааны мэдээллээс харахад манай улсын хүн амын 47 хувь нь тамхи татдаг. Үүнээс 67 хувийг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд 10 гаруй хувийг эзэлж байна. 40.9 хувь нь гэртээ, 25.5 хувь нь ажлын байрны дам тамхидалтанд өртдөг. Сурагчдын 61.3 хувь нь 14 нас хүрэхээсээ өмна тамхи татаж үзсэн гэх судалгаа гарсан байна. Харин Дэлхий дахины тамхины хэрэглээний талаар дурдвал, 1 тэрбум гаруй хүн тамхи татдаг. Тамхины хэрэглээ жил бүр 7.2 сая хүнийг үхэлд хүргэдэг. 2030 он гэхэд 8 саяас илүү хүн. Энэ зууны төгсгөл гэхэд 1 тэрбум гаруй хүнийг үхэлд хүргэнэ гэх тооцоолол мэдээллийг гаргасан байдаг юм байна. Дэлхий дээр тамхинаас болж 11 мянган хүн нас бардаг. Харамсалтай тоо хэдий ч эрcдэлт энэ зан үйлээс бид өөрийгөө хамгаалж чадна. Хамгаалах бүрэн боломжтой. Яаж гэж үү? хорт зуршла хаяахад л болно. 

-Өөрсдийгөө зөвтгөх буруу ойлголт-

Тамхичид буруу ойлголтоор өөрсдийгөө зөвтгөдөг аж. Тэд тамхичид хэрэглээний зардлаа өөрсдөө хариуцдаг, тамхи татахаар тайвширдаг, бухимдлаас салах нэг арга гэж боддог, тамхи нь зөвхөн баян хүний асуудал, тамхи татах нь хувь хүний сонголт, эрх чөлөөт хэрэглээ, ихэнх тамхичин тамхинаас болж нас бардаггүй гэж боддог, тэртээ тэргүй насны эцэс болоод нас барж байна гэдэгт итгэдэг, ихэнх охид татах нь бодисын солилцоог сайжруулдаг, гэх төсөөлөлд автаж, жингээ хянах зорилгоор тамхи татаж эхэлдэг гэх зэрэг буруу ойлголтыг өөртөө маш “зөв”-өөр ойлгуулдаг аж.

Хормын тайвшрал хорт хавдар үүсгэнэ

Тамхинд 4800 аруй химийн хорт бодис агуулагддаг. Үүнээс 280-н хорт хавдар үүсгэдэг. Тухайлбал, хулгана мэрэгч амьтдыг устгахад хэрэглэдэг–АРЗЕН, хорт хийн камерт ашигладаг-ЦИАНИД, уушгины мөөгөрсөн сувгуудыг тагладаг-БОХЬ, хамгийн гол нь дотнуулах үйлчилгээтэй НИКОТИН агууллагдаг. 

Никотин нь анхны таталтаас хойш 7 секундын дараа тархинд, 15-20 секундын дараа хөл, гар гэх зэрэг захын мэдрэлд нөлөөлдөг. Нэг ширхэг тамхинд 15-20 мг никотин агуулдаг. Тэгэхээр нэг ширхэг тамхи татахад 15-30 мг никотиноор та амьсгалаж байна гэсэн үг. 50-60 мг никотин шууд үхэлд хүргэх аюултайг эмч, мэргэжилтнүүд онцолж байна.

Уушгины хавдрын 90 хувь нь тамхинаас үүсдэг. Тамхи үр удмыг хөнөөнө. Жирэмсэн эмэгтэйн хажууд тамхи татвал ураг 5 дахин хорддог. Хорт хавдрын 38 хувь ,зүрх, судасны өвчний 34 хувь,  амьсгалын эрхтний өвчлөлийн 28 хувь дан ганц тамхинаас болж үүсдэг аж. Үүнээс харахад таны сонгосон хормын тайвшрал хорт хавдар үүсгэж амьдарлын үнэ цэнэтэй бүхнийг тань алдагдуулсаар л.

Өнөөдөр тамхины эсрэг өдөр 

Өнөөдөр Дэлхийн тамхины эсрэг өдөр. Жил болгоны энэ өдөр тамхи, түүний хор хөнөөлийг олон нийтэд  ухуулан таниулах ажлыг зохион байгуулсаар ирсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1998 оны тавдугаар сарын 31-ны өдрөөс эхлэн “Тамхигүй өдөр” арга хэмжээг тэмдэглэж ирсэн аж. Харин манай улс 2001 оны тавдугаар сарын 31-ны өдөр анх “Тамхигүй өдөр”-ийг тэмдэглэж иржээ. Энэ хугацаанд жил бүрийн тавдугаар сарын 31-ны өдрийг “Тамхигүй” өдөр” болгож тамхи гэх хорт зуршлын хор хөнөөл, аюулын талаар иргэд, олон нийтэд таниулах, суртачилсаар 17 жилийг ардаа орхижээ. Гэвч тамхины хэрэглээ, түүнд мансуурч, донтох, өдөр тутмын хэрэглээ болгох хүний тоо буурахгүй байгаа нь харамсалтай.

Д.Нэргүй 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hulan
сайн байнуу энэ судалгаааны эх үүсвэр нь хаанаас вэ ?
2018/12/02 112.72.11.112