Маргааш зургаадугаар сарын нэгэн. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Гэвч бид хүүхдийн баяр хэмээн хэлж заншиж, хүүхдүүд ч хүсэн хүлээж, хөөрөн догдолдог баярын өдөр. Аав ээж, эмээ өвөө, ах эгчдээ дураараа эрхлэн наадаж, амттанд умбаж, инээд хөөрөөр цалгих аз жаргалтай баярын өдөр байдаг билээ. Манай сайт хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд тус өдөртэй холбоотой ОНЦЛОХ 30 баримтыг хүргэж байна.
- 1924 онд анх "Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж байжээ. Өөрөөр хэлбэл энэ цаг үеэс хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болж, тусгайлан авч үзэх болсон юм.
- 1959 онд 11-р сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей "Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталж байсан бөгөөд энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон бусад хүний эрхийн талаарх олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байлаа.
- Дээрх тунхаглалд "Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасныг НҮБ анхааралдаа авч хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзсэн байна.
- Хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 оны 11-р сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, түүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн конвенц болж чадсан юм.
- Манай орны хувьд хүүхдийн байгууллага, хөдөлгөөн анх 1925 оны 5-р сарын 8-нд Их зохиолч Д.Нацагдорж болон тухайн үеийн хүсэл зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар байгуулагдаж байсан бөгөөд эдүгээ 91 жилийн түүхэн ойтойгоо золгож байна.
- Энэ өдөр түүхэн хуудаснаа хүүхэдтэй холбоотой олон тэмдэглэлт үйл явдал болж байсан нь нэн сонирхолтой юм.
- Монгол улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн "Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан, 1996 оны 5-р сарын 8-нд батлан гаргасан бөгөөд тухайн оны 6-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ.
- 2002 онд "Хүүхдийн төлөө За гэж хэлье” дэлхий нийтийн хөдөлгөөнийг эхлүүлсэн.
- НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүүхдийн асуудлаарх Тусгай чуулган 5-р сарын 8-ны өдөр эхэлж байсан бөгөөд Монгол улс 2002 оны 6 сарын 1-нд үндэсний кампанит ажлаа орон даяар зохион байгуулж байлаа.
- Дэлхийн ихэнх улс орнуудад хүүхдийн баярыг энэ өдөр тэмдэглэдэг. Тухайлбал Албани, Армен, Азарбайжан, Ангол, Австрали, Болгар, Белорус, Бенин, Босни Герцоговин, Куба, Чех, Эквадор, Истони, Жеоржия, Казакстан, Киргистан, Латви, Литва, Лаос, Молдав, Тажикстан, Түркместан, Украйн, Узбекстан,Камбож, Вьетнам, Хорват, Словак, Итиоп, Герман, Македон, Монтенегр, Мозамбек, Польш, Румин, Серб, Словян, Танзани, Еймен, Португаль, Гвений Бусау, Масао, Ийст-Тимор, ОХУ зэрэг улс оронд 6 сарын 1-нд болон 6 сарын эхний долоо хоногийн Ням гарагт тэмдэглэдэг байна.
- Үүний дотор манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн орны нэг юм.
- Хүүхдийн баярыг өмнө нь "Эх үрсийн баяр" болгон тэмдэглэж байсан удаатай. Энэхүү шийдвэрийг МУ-ын анхны Ерөнхийлөгч гаргаж байсан гэдэг. Тодруулбал, 1995 оноос "Хүүхдийн баяр"-ыг "Эх үрсийн баяр" болгосон боловч зарим тодорхой шалтгааны улмаас 2003 оноос эргүүлэн "Хүүхдийн баяр" болгон тэмдэглэсээр ирсэн.
- Судалгаагаар эцэг эхчүүдийн 68 хувь хүүхдээ уйлснаас болж олон нийтийн газрыг орхиход хүрдэг байна.
- Орчин үеийн хүүхэд 24 сартайгаасаа мэдрэгчтэй дэлгэц ашиглаж чаддаг байна
- Дунджаар хүүхэд 7 настайгаасаа плитка ашиглаж эхэлдэг аж. Гурван настай хүүхдийн дуу олон хүнтэй рестаронд 200 насанд хүрэгчийнхээс ч чанга байдгийг эрдэмтэд тогтоожээ.
- Дөрвөн настай хүүхэд дунджаар өдөрт 437 асуулт асуудаг.
- Эртний Грект чинээлэг гэр бүлүүд хүүхдээ үсгүй төрүүлэхийн тулд эхийг нь оливын тосон дунд амаржүүлдэг байжээ
- 1600-аад оны үед Англид хөвгүүд, охидыг 7 нас хүртэл нь адилхан даашинз өмсүүлдэг байжээ.
- Хүүхдийн тойг мөгөөрснөөс бүрдсэн байдаг ба дөнгөж 3 настайгаас эхлэн ясжиж эхэлдэг байна.
- Зургаан настай хүүхдүүд гараа түлэх, хугалах хамгийн эрсдэлтэй нас болохыг тогтоожээ
- Хүчирхийллээс болж өдөр бүр 5 хүүхэд амиа алддаг байна. /2015 он
- Хүүхдээ таньж мэдэх хамгийн чухал арга нь тэдэнд цаг гаргах
- Сүүлийн үеийн хүүхдийг оюуны чадамж нь өндөр хэмээн тодорхой үеээс ялган үзэж байна. Индиго хvvхдvvдийн IQ нь дунджаар 130 бол жирийн хvнийх дунджаар 80 байдаг
- Судалгаагаар орчин үед 100 нялхсын 70-ынх нь оюуны чадамж харьцангуй өндөр байна.
- АВСТРАЛИД Хүүхдийн баярыг аравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн ням гаригт тэмдэглэн өнгөрүүлдэгюм. Үүний өмнөх 7 хоногийн туршид "Хүүхдийн арчилгаа" долоо хоногийг зохион байгуулдаг байна. Энэ үеэр хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулдаг ажээ
- ЭНЭТХЭГ УЛСАД Хүүхдийн баярыг жил бүрийн 11-р сарын 14-нд тэмдэглэдэг. Энэ өдөр бол Энэтхэгийн ерөнхий сайд асан Jawaharlal Nehru-ийн төрсөн өдөр юм байна. Тэрээр хүүхдийн сайн сайхны төлөө анхаарлаа хандуулж хүүхэд рүү чиглэсэн олон ажлыг зохион байгуулж ард түмнийхээ талархлыг хүлээсэн хүн бөгөөд энэ өдөр хүүхдүүд түүний хөшөөнд цэцэг өргөдөг байна
- Мөн ихэнх сургуулиудад соёлын тухай хичээл орж багш нар нь шавь нартаа зориулан дуулж бүжиглэн спорт, урлагийн арга хэмжээг зохион байгуулдаг аж. Харин Засгийн Газраас нь хүүхдийн кино наадмыг зохион байгуулдаг байна
- ЯПОН УЛСАД Хүүхдийн баярыг 1948 оноос хойш тэмдэглэж ирсэн ба “kodomo no hi” гэж нэрлэдэг. Энэхүү өдөр нь 8-р зууны тэртээх уламжлалаас эхтэй ба жилд 2 удаа тэмдэглэн өнгөрүүлдэг. 5-р сарын 3-ны өдрийг охидын өдөр гэх бөгөөд энэ өдрөөр “Хүүхэлдэйн фестиваль” болдог ба Японы айл өрхүүд гэрээ “Heian Period” нэртэй хүүхэлдэйгээр чимэглэн “Amazake нэртэй” үндэснийхээ ундааг уудаг гэнэ. Тэгвэл 5-р сарын 5-нд болоххөвгүүдийн өдрөөр туузаар чимэглэсэн гоёмсог загасны хэлбэртэй дүрс хийсгэдэг юм байна.
- Австралид хуруу шилэнд үр тогтоосон хүүхэд дэлхийн бусад аль ч орныхоос олон төрдөг байна.
- Төрөөд нэг өдөр болсон нярай хүүхдийн гарын атгалт нэг сартай хүүхдийнхээс хавьгүй их хүчтэй байдаг.