Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.
09:00 цагт: Монголбанкинд "Автомат клиринг хаус" буюу ACH+ систем нэвтрүүлэх төслийн нээлт болно.
09:00 цагт: Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд “Хайраас хайр” үзэсгэлэнгийн нээлт болно.
10:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
10:00 цагт: Хангарди ордонд НИТХ хуралдана.
10:00 цагт: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал” сэдэвт нийтлэл нэвтрүүлгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болно.
11:00 цагт: Орон нутгийн нөхөн сонгуулийн асуудлаар СЕХ-ноос өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.
11:00 цагт: ЭМЯ-нд “Дэлхийн тамхигүй өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан нийтлэл нэвтрүүлгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болно.
11:00 цагт: ЗЦА-наас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: “Интерном” номын их дэлгүүрт “Kids Science” Augmented Reality /AR/ технологид суурилсан "Амьтан судлал" 4D цуврал номын нээлт болно.Утас: 99993988
11:30 цагт: Улаанбаатар зочид буудалд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс боловсруулсан "Монгол Улсын Тогтвортой хөгжлийн санхүүжилтийн үнэлгээ:Тогтвортой хөгжлийн санхүүжилтийг төрөлжүүлэх нь" тайланг танилцуулна.
11:40 цагт: Үндэсний аудитын газраас өөрийн байрандаа “АСЕМ-ийг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүн”-д хийсэн аудитын тайланг танилцуулна.
12:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Сүхбаатарын талбайд “ФИБА 3х3 УЛААНБААТАР” болон U23 насны “Nations League” тэмцээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд “Хүүхдийн баяр”-ын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас: 911100461
13:00 цагт: Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн тасагт ажиллана.
13:30 цагт: “Оюу толгой” компанийн байранд иргэний нийгмийн байгууллагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, тус компанийн удирдлагуудад шаардлага хүргүүлнэ.
СЕХ-ноос нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ
2018-05-31 09:01:30