8o
Улаанбаатар хот
mobile menu

Байр суурь: Банкууд мөнгө хүүлэгч болсон уу

2018-05-31 09:21:00

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар дэмжсэнгүй. 

Уг асуудлаар гишүүд ямар байр, суурь илэрхийлснийг хүргэе. 


УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Монголчууд хамгийн өндөр зээлийн хүүг төлж байна 

- Монголчууд бага цалинтай ажил хөдөлмөр, өндөр зардалтай бизнес эрхлэж, хаа ч байхгүй хамгийн өндөр санхүүгийн түрээс /зээлийн хүү/ төлж, бултаараа банкны эзэд, мөнгө хүүлэгчдэд хэт их хэмжээний монополь ашиг “үйлдвэрлэн” өгч байна. Санхүүгийн зах дээр нэгэнт тогтсон монополь өндөр зээлийн хүү нь дэлхий дээр хамгийн өндөр хүүтэй хадгаламж татах нөхцлийг бүрдүүлж, тэдгээрийг дагуулж төв банк бодлогын хүүгээ дэлхий дээр бас л байхгүй өндөр түвшинд тогтоон барьж байна. Сүүлийн 11 жилд зээлийн нийлүүлэлт 2 их наяд төгрөгөөс 13.6 их наяд төгрөгт хүрч, бараг 6.8 дахин нэмэгдсэн боловч, түүнийг дагаж зээлийн хүү буурсангүй, харин ч сүүлчийн 8 жилээр авч үзвэл 0.8 пунктээр нэмэгджээ. Зээлийн нийлүүлэлтийн их хэмжээний өсөлт хүүд нөлөөлөөгүй нь тухайн зах зээл дээр эрэлт нийлүүлэлтээр үнэ зохицуулагдахгүй байгааг, чөлөөт өрсөлдөөн байхгүй болохыг нотолж байгаа юм байна. Мөнгө хүүлэлтийн гол индикатор болох зээлийн “марж” буюу банкуудын хадгаламжийн хүү дээр нэмж буй хувь манайд дунджаар 13% байгаа нь дэлхийн дундаж /4%-6%./-аас хэт өндөр байна. Банкуудын олгож байгаа зээлийн хувьд ч, түүний гол түүхий эд болох хадгаламжийн хувьд ч хэт төвлөрөл бий болсон, 2-3 банкны давамгай байдал ноёрхсон, өрсөлдөөн байхгүй, эрэлт нийлүүлэлтээр зохицуулагддаггүй монополь “үнэ” тогтсон монополиос олгиполь руу шилжих гэсэн категорид хамаарах зээлийн зах манайд бүрэлдэн тогтсоныг дээрх шинж төрхүүд илтгэж байна.Зээлийн өндөр хүүгийн дарамт нь бизнесс эрхлэгчдийн, иргэдийн төлбөрийн чадварыг сулруулж, зардал өсгөн ашиг бууруулах, улмаар татвар багасгаж, төсвийн орлогыг хомсдуулах нэг бодит хүчин зүйл болоод удаж байна. Баялаг бүтээж хуримтлал бий болгох биш, мөнгөнөөс мөнгө хүүлэх гол хөшүүрэг болж, ард иргэдийн нуруун дээр татвараас дутахааргүй хүнд ачаа ирж, сэтгэл зүйн дарамт бухимдлын нэг эх үүсвэр болох боллоо. Эдийн засаг дахь санхүүгийн нөөц хэт цөөнхийн мэдэлд төвлөрөх үйл явц өрнөж, нийгмийн дундаж давхарга өсөж өндийх, хуримтлалын бааз суурь нэмэгдэх боломжийг хааж боогдуулах сөрөг үр дагавар илрээд удаж байна. Энэ хуулийн зорилго нь банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино. Монгол банкныхан нийгэмд айдас, хүйтэс бий болгож дарамталж байна. Банк, санхүүгийнхэн хүнд байдалд орно гэсэн үгээр айлгах хэрэггүй. Энэ маш олон жил яригдсан асуудал. Яригдах бүрт хад мөргөдөг. Монгол банк энэ хуулин дээр үнэн нүүр царайгаа харуулж байна. 14 арилжааны банкиндаа барьцаалагдчихсан, лоббид нь орчихсон байна. Монгол банк нь өөрөө барилжааны банкныхаа улаан хамгаалагч нь болчихсон. Уг нь шалгаж, хяналт тавьж, иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой. Монгол банк Монголын төрийн байгууллага мөртлөө иргэдийн эрх ашгийг хоёрт тавьж  байна. Зээлийн хүүг урьдчилж авах, ямар нэгэн байдлаар шимтгэл авахыг хуулиар хориглосон. Зээлийн хүүг урьдчилж бөөнөөр нь тооцож авдгаа болих хэрэгтэй.

Монгол банкны Мөнгөний бодлогын зөвлөлийн захирал Б.Баярдаваа:  Зээлийн хүүг хүчээр буулгах боломжгүй

- Зээлийн хүү бууруулах стратеги дээр Төв банкин дээр ажлын хэсэг байгуулагдсан. Одоо яамдын саналыг авч байгаа. Саналыг нэтгэж дуусгаад,  ирэх зургадугаар сард УИХ руу оруулах чигтэй ажиллаж байна. Зээлийн хүүг хүчээр буулгаснаар олон сөрөг үр дагавартай. 

 УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Банкны зээлийн хүүг бууруулахад төрөөс зайлшгүй зохицуулалт хийх цаг нь болсон 

Мөнгө хүүлэлтийг зогсоож зээлийн хүүг бууруулах асуудлыг би эхнээсээ дэмжиж ирсэн. Өнөөдөр иргэд банкны хүүнд дарлуулж гүйцлээ. Зээлийн хүүг бууруулах асуудалд зохицуулалт хийхээс өөр аргагүй болсон. Үүнд эдийн засгийн байнгын хороо идэвхтэй ажиллах ёстой. Хуульд зээлийн хүүг 18 хувиас дээшгүй байна гээд заачихсан байна. Гэхдээ одоо 18 хувиас доош байгаа зээлийн хүүг буцаагаад өсгөчихвий дээ. Зээлийн хүүгийн шимтгэл бусад хураамжууд бүгд өндөр байдаг. Энэ бол мөнгө хүүлэлт. Үүнд төр засаг заавал оролцох ёстой. Хэрэглээний зээлийг 10-12 хувиар хэтрүүлэхгүй байх гэж заасан байх ёстой гэх мэтээр тодорхой заагаад өгчих хэрэгтэй” гэлээ.

УИХ-ын гишүүн Р.Элдэв-Очир: Арилжааны банкууд мөнгө хүүлэгч болсон 

 28 жилийн хугацаанд зах зээлийн горимоор явах боломжгүй гэсэн үзсэн учраас төр зохицуулалт хийх гэж үзэж байна. Жижиг зах зээлд, зах зээлийн зарчим үйлчилдэггүй нь зөвхөн банк санхүүгийн салбарт бус нийт эдийн засагт харагдаж байна. Тиймээс эдийн засгийн онолоор эрэлт, нийлүүлэлт жамаараа явдаггүй юм байна. Тэгэхээр хөрсөн дээрээ бууж энэ асуудлыг шийдэх гэж буй нь зөв зүйтэй. Цаашдаа энэ урсгалаараа явбал айхтар дампуурал бий болно. Энэ өндөр зээлийн хүү төлөөд ажиллаж, амьдарч буй хүмүүс дэлхийд байхгүй. Арилжааны 14 банк мөнгө хүүлэгч болсон. Том банкууд бүхий л бизнесийг дээрэмдэж, өрөнд оруулсан. Банкны гар дүрээгүй салбар алга. УИХ энэ 14 банкныхаа лоббиг дийлээд энэ хуулиа батлуулж чадах уу гэдэг нь их чухал. Энд зээлийн хүүг хязгаарлах гэж байна. Гэхдээ бид хадгаламжийн зээлийн хүүг давхар ярих ёстой. Зээлийн хүүг тогтоогоод өгөхөөр хадгаламжийн хүү буурч банкуудын ашигт ажиллагаа нь буурч зээлийн хүүг хэвийн болгочих байх гэх эдийн засгийн баримжаа байгаа ч тодорхой хэмжээнд хуульчилж өгөх ёстой. Ингэхгүй бол яваандаа гажуудал үүснэ. Хадгаламжийн зээлийн хүүг хязгаарлаж өгөхгүй бол болохгүй.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Гадны банкийг оруулж ирж байж зээлийн хүү буурна 

Гадны хөрөнгө оруулалтын банкийг хэзээ оруулж ирэх юм. Банк оруулж ирж байж, зээлийн хүү буурна. Хэдэн бизнесменүүд зүтгээд л байдаг. Зээлийн хүүнээс үүдээд бизнесийн орчинд маш хүнд байна. Харин банкуудын байшин улам л томроод байх юм. Одоо жижиг дунд үйлдвэр эрхлэгчид  зээлийн хүүнээс үүдээд, бүр гараа өргөөд буугаад өгчихлөө. Цөөн хэдхэн хүн хадгаламжийн хүүгээр баяжаад, хувийн хэвшлийн зээлийн хүүнд дарлуулсан байдалтай хэдий хүртэл явах юм.  Төв банкны өмнөх Ерөнхийлөгч Г.Золжаргал хөтөлбөрүүд хэрэгжүүлэх замаар эдийн засгаа маш сайн тэлж өгсөн. Бизнес эрхлэгч хүний хувиар би үүнийг зөв гэж хардаг. Одоо Монгол банк онол л ярих юм.

Эдийн засагч Н.Дашзэвэг: Хаан банк шимтгэлээрээ 40-50 тэрбумын ашиг олж  байна

Зээлийн хүүг хязгаар тогтоохоор сөрөг үр дагавар гарна гэж Монгол банкныхан хэлж байна. 18 хувь болгочихвол ямар ч сөрөг үр дагавар гаргахгүй. Харин инфляцитай ойртуулчихвал асуудал үүсч магадгүй. Янз бүрийн шимтгэл авахыг болиулах ёстой. Ганц Хаан банк шимтгэлээрээ 40-50 тэрбумын ашиг олж  байна. Зээлийн хүүг бууруулснаар эрэлт нэмэгдэнэ гэж буй ч энэ нь банкуудад илүү ашигтай.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Банкуудын луйвар үнэхээр даварч байна, Шимтгэл, хүү арай дэндэж байна, Ипотекийн зээл болохоор хүүнд мөнгөө өгсөөр байгаад нүд аних болж байна
2018/06/04 122.201.26.169
Rtt
Ardchilsan dvr esgelt banknii ezed bvgd ...erdenee ch ylgaagvi hor nairuilj bga ni ene
2018/06/04 112.72.14.51
darvin
mash zob chuhalcedev bn manai Mongolchuud banknii huund acar ih mongoo aldaj bn gadaad bolard irgedee mash baga huug abdag um
2018/06/04 202.55.180.58
kh
yern bol arai denduu tsalingiin zeel awaad onoohigoo hugatsanasn omno tolye geheeer huun hasagdahgui gehiin tgd gereet hugatsanda nemeed zeel awya geheer ta jiremsen bna ogohgui gene
2018/06/03 202.131.245.130
albaker
Бид хувь хүн болон хамтран ажиллах байгууллагуудад зээл өгч, $ 20-аас 20 хүртэлх $ 1-30 хүртэлх дээд хугацаа, хэрэв тийм бол бидэнтэй холбоо бариарай: (ALBAKERLOANFIRM@GMAIL.COM)
2018/06/01 93.65.89.201
S.chuluunhishig
Deerh gishuuded talarhia . bankuud unendee denduu bainaa. Gadni bank oruulahig bolomj gej uzej baina.
2018/06/01 27.123.212.142
Nam bus irgen
Bank ch gej dee. Lombard gevel taarna. Undur huund yostoi aluulj bna.
2018/06/01 122.201.21.56
Зочин
Банк бишээ том ломбардууд шүү
2018/05/31 103.212.116.233
Altanbayr
Банкны хэдэн луйварчдад барьцаалагдсан дарга доргууд яаж ч чадахгvй
2018/05/31 27.123.214.118
dugar
gadniihiig oruulsan shuudee ,ene bankuud bugd mgl nertei ch tolgoin gadnii hun buu mart! dandaa erh buhii aluurchid !ednii orond tsever dan gadaad bank oruul, oruulahgui bgaa n ednii l ashgiig demjeed
2018/05/31 114.246.104.254
Иргэн
Монголд гадаадын Банкуудыг оруулж ирэх хэрэгтэй .Монголын Арилжааны банкууд бол цэвэр мөнгө хүүлэгчид буюу боловсон дээрэмчид
2018/05/31 66.181.185.60
Иргэн
Арилжааны бүх банкууд л мөнгө хүүлдэг юм биш үү. Жишээ нь цалин өдөр 14 цаг гэхэд шилжүүлсэн байхад орохгүй орой 19 цагийн үед л арай гэж ордог. Тэр хооронд Найман шарга дээр хэд хэд эргүүлдэг юм биш
2018/05/31 202.70.34.38
zochin
Хүүлнэ гэдгийг ямар утгаар бичээд байгаа юм бэ. Мөнгөө хүтэй зээлдүүлсэн гэж байгаа бол банкуудын хийх ёстой ажил нь тэр биш юм уу. Уул уурхайн лиценз эзэмших нь харин зөвшөөрөлгүй ажиллагаа
2018/05/31 203.91.119.102
ӨӨ
20 жил үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээд 30,0 сая төгрөг зээлээд 50,0 сая болгож төлж байна шүү дээ олсон ашгаа банкинд хүү болгож төлж байна. Арай л дэндэж байна....ЭНЭ БАНКНУУД АРАЙ ДЭНДҮҮ БАНА ДААААААА
2018/05/31 202.55.191.205
зочин
шударга өрсөлдөөнийг бий болгож байж энэ байдал зохицуулагдана. Гадны банкыг оруулж ирэх нь нэг хувилбар юм. Одоо байгаа банкнуудын жинхэнэ ашиг хүртэгчид гадны хүмүүс байгаа нь ил тод юм.
2018/05/31 202.55.191.130
аюуш
20 жил үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээд 30,0 сая төгрөг зээлээд 50,0 сая болгож төлж байна шүү дээ олсон ашгаа банкинд хүү болгож төлж байна. Арай л дэндэж байна
2018/05/31 27.123.213.62
zochin
Bankuud hariltsagchiin guilgee burees 150-300 shimtgel avch bna. Ene baga met bolovch sar jild urjuulvel asar ih ashig olj bna. tsalingaa belneer avch dansaar damjuulahgui, shimtgel tuluhgui baiya.
2018/05/31 103.10.21.57