Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хойд талд байрлах UBH барилгын хогийн цэгт өчигдөр 18:00 цагийн орчимд гал гарсан байна. Эл галын улмаас зогсоолд байрлуулсан “Приус-20" маркийн автомашины арын хэсэг шатжээ. Улмаар гал барилгын гадна хэсэгт хүрч, галын утаа агааржуулалтын хоолой руу оржээ. Энэ үед тус цогцолборын хамгаалалтын албаныхан барилга дотор байгаа хүмүүсийг гаргаж, галын дуудлага өгсөн байна.
UBH барилгын хогийн цэгт гал гарч "Приус-20" автомашин шатлаа
2018-05-31 09:43:43