УИХ-ын чуулган өнөөдөр хаалттай хуралдаж түр завсарлаад байна. Хуралдаанаар банкийг дахин хөрөнгөжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Тэр дундаа гадны хөрөнгө оруулалттай банкны асуудлыг хэлэлцжээ.
Өмнө нь ОУВС-гаас арилжааны банкуудад шалгалт хийсэн. Шалгалтын материал нийтэд ил болоогүй ч ОУВС-гийн дүгнэлтэд тулгуурлаж гишүүд байр сууриа илэрхийлсэн байна.