8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлд хэрэгжиж байгаа гадаадын төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааг сайжируулна

2018-05-31 16:06:10

НИТХ-ын ээлжит XVI хуралдааны үдээс өмнөх хуралдаанаар гадаадын зээл тусламжаар нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар танилцуулгыг сонсож хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ үеэр төсөл танилцуулсан албаны хүмүүст хандан  НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, хариулт авсан юм.

Хурлын  төлөөлөгчид гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийг үр дүнг нэмэгдүүлэх, чанарыг нь сайжруулах, нийслэлийн иргэдэд хүртээмжтэй болгох, ажил хариуцаж авсан хүмүүс эрхэлсэн  ажилдаа хариуцлагатай хандаж ажиллах зэрэг саналыг илэрхийллээ.

Хэлэлцэх асуудлын төгсгөлд НИТХ-аас төслийн нэгжийн уялдаа холбоог хангах, төслийн удирдах хорооны үйл ажиллагааг хуулийн дагуу  шинэчлэх, төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа, үр дүнг сайжруулах, нээлттэй мэдээллийн сантай болгох, төсөл хөтөлбөрийн үйл явцтай ажлын хэсэг байгуулан танилцах нь зүйтэй гэсэн санал дэмжигдэж холбогдох газруудад Хурлын тэмдэглэлээр үүрэг өгөхөөр боллоо.

НИТХ-ын ХМОНХТ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
loan
Бид хувь хүн болон хамтран ажиллах байгууллагуудад зээл өгч, $ 20-аас 20 хүртэлх $ 1-30 хүртэлх дээд хугацаа, хэрэв тийм бол бидэнтэй холбоо бариарай: (ALBAKERLOANFIRM@GMAIL.COM)
2018/06/01 93.65.89.201