8o
Улаанбаатар хот
mobile menu

Баярын өдрөөр эрүүл ахуйн шаардлага хангаагүй 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг газар дээр нь устгажээ

2018-06-02 12:31:00

"Эх үрсийн баяр"-ын өдөр 2018 оны зургаадугаар сарын 1-ний өдөр болон "Архигүй өдөр"-ийг тохиолдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 150 ахлах байцаагч хяналт шалгалт явуулсан байна.

Шалгалтад нийт 477 аж ахуйн нэгж, иргэн хамрагдаж стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй 10 нэр төрлийн 2,539,000 төгрөгийн бүтээгдэхүүнийг газар дээр нь устгаж, 1,616,500 төгрөгийн бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийжээ.

Шалгалт Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Нийслэлийн есөн дүүрэгт явагдсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл