8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сумъяабазар: Нүдэн балай, чихэн дүлий явж болохгүй

2018-06-04 08:48:00

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас Уул, уурхайн салбарт өрнөж буй зарим асуудлаар тодруулга авлаа. 

- УИХ-аас Оюутолгойн гэрээг шалгах лобби бүлэг байгуулагдан ажиллаж байна. Уг лобби бүлгийн ахлагч Ч.Улаан мэдээлэл хийхдээ “Оюутолгой”-д гуравдагч компани гарч ирээд Монголын талын 34 хувийг хуваалцаж байна гэж мэдэгдсэн. Энэ талаар та тайлбар өгнө үү. 

-Одоогоор  “Оюутолгой”-н  34 хувь Монголын талд байна. Ямар нэг гадны компани хуваалцаагүй.

“Indrigold” гэх компани нь ямар учиртай компани юм бол. Энэ компанийг гуравдагч компани гэх хардлага байна? 

- “Indrigold”  эхнээсээ байсан компани. Энэ компанитай хамтарч Оюутолгойн бүлэг ордод хайгуул хийгээд явж байсан. Одоо "Оюутолгой” дахь манай 34 хувиас хуваалцаж байгааг мэдэхгүй юм. Стратегийн орд газруудын талбайтай холбоотой ажлын хэсгүүд тийм дүгнэлт гаргасан байсан.Оюутолгойн бүлэг орд газрын хил хязгаарыг тогтоох тухай гээд “Indrigold”-ын талбай руу орсон гэх зүйл байдаг. Үүнийг шалтгалтаар хамтарсан ажлын хэсэг тогтооно.

-Өмнөх УИХ-ын ажлын хэсэг “Оюутолгой”-д шалгалт хийгээд, гурван жилийн хугацаанд 3 сая ам.долларын зөрчил илрүүлсэн илрүүлсэн. Энэ зөрчлийг Дубайн гэрээгээр Монголын талд өр болгоод хувиргасан гэдэг асуудал байна. Энэ талаар...?

-Далд уурхайн бүтээн байгуулалтын талаарх төлөвлөгөөний гэрээнд Дубайд очиж гарын үсэг зурсан. Гарын үсэг зурсан хүмүүс нь саатуулагдан шалгагдаж байна. Хууль хяналтын байгууллага шалгаад, гэм буруутай эсэх асуудлыг хэлэх байх.

“Оюутолгой” төсөл манай улсын нийгэмд нөлөөлөл их үзүүлдэг. Ажлын байраас эхлээд. Энэ төслийг бид цаашдаа яаж үр ашигтай авч явах вэ гэдгийг тооцох хэрэгтэй. Нэг өнцгөөс нь харж, буруутгах гээд байж болохгүй. Хэн нэгэнд буруу өгөөд, хэргийг тохох гэж байгаа байдлаар битгий хандаасай. Стратегийн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад хүнд  шийдвэрүүдийг тухайн үеийн Засгийн газрын тэргүүнүүд гаргаж байсан. Одоо “Оюутолгой төсөл явдгаараа явж байна. Цаашдаа ч улс нийгэмд үр өгөөжөө өгөөд явна. Монгол талаас энэ талаар шахаж ажиллаж байгаа. Оюутолгойн удирдлагууд ч Засгийн газраас тавьсан  шаардлагуудыг биелүүлэх  байх гэж бодож байна.Ялангуяа хүүгийн зардлыг бууруулах, зардлын хэтрэлтийг хянаж, Монгол талдаа өгөөжтэй байх хувилбарыг гэрээнд оруулах ёстой. Энэ тухайд Оюутолгойн удирдлагуудтай уулзаж, байр сууриа  илэрхийлсэн. Энэ шаардлагыг биелүүлнэ гэж харж байгаа.

-Оюутолгойн зүгээс гүний уурхайн бүтээн байгуулалтад долоон тэрбум төгрөгийн зардал гаргасан гэдгээ хэлсэн гэсэн. Тэгвэл энэ нь өмнөх хөрөнгөөс тусдаа гэсэн үг үү, нийтдээ гүний уурхайд 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийчихсэн гэж ойлгож болох уу?

-Тийм биш. Нийт оруулсан хөрөнгө нь тодорхой байдаг шүү дээ. Эхний ээлжинд 4.4 тэрбум ам.доллар. Энэ тухайд хэтрүүлэгтэй ярьж байгаа тал байгаа байх. Одоогоор долоо орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байгаа.

-“Оюутолгой”-д тавьсан татварын актын асуудлыг хэрхэн шийдэж байна вэ. Хоёр тал 30 хоногийн дотор ойлголцох ёстой байгаа шүү дээ?

-Хоёр тал өөрсдийн гаргасан шийдвэрээ хамгаалсан байдалтай байна. Нэлээд хүч, хугацаа шаардсан  яриа болж байна. Ер нь татвар, санхүүгийн асуудлаас болж улс орон төдийгүй аж ахуйн нэгжүүд ч хохирол амсдаг. Бид ч гэсэн Монголын талын буюу Засгийн газрынхаа байр суурийг л хамгаална. Оюутолгой төсөл амжилттай хэрэгжиж байна гэдэг нэрийдлээр нүдэн балай, чихэн дүлий яваад байж болохгүй. Ажлын хэсгүүд хуралдаад хувилбараа гаргаад явж байна. УИХ-аас ч ажлын хэсэг гаргасан, ажиллаад явж байна. Энэ сарын сүүл гэхэд энэ асуудал цэгцэндээ орох болов уу гэж харж байгаа.

-Монгол Улс ШХАБ-д элсэх эсэх талаар ид ярьж байна.  Танай намын бүлэг, УИХ энэ тухайд хаалттай  хуралдсан,  ямар шийдвэр гаргасан бэ, таны хувийн байр суурь ямар байгаа вэ?

-ШХАБ-д Монгол Улс ажиглагчийн статустайгаар 13-14 жил явчихлаа шүү дээ. Бид ажиглаад л байдаг, бусад улс орон элсээд хөгжөөд л байдаг. Хамтарч нэгдээд бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулаад байдаг. Засгийн газраас энэ байгууллагад элсч орох нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа. Удахгүй УИХ-д энэ асуудлыг оруулах байх.

-“Тавантолгой”-н 30 хувьд IPO гаргана гэсэн ерөнхий мэдээлэл яваад байна. Үүнийг тодруулахгүй юу?

-Одоогоор ерөнхий мэдээлэл хэлнэ. Өнөөдөр “Тавантолгой”-н хувьцааны ханш 933 байгаа. Ер нь УИХ-ын 39, 40 дүгээр тогтоолоор 20 хувийг нь гадаадын дотоодын хөрөнгийн биржээр, 10 хувийг нь аж ахуйн нэгжүүдээр, 20 хувийг нь иргэддээ гээд нийт 50 хувийг нь хуваарилсан байсан. Ер нь 1.9 их наяд төгрөгийн хөрөнгийг баталгаажуулаад бүртгэсэн байгаа. “Тавантолгой” эргэлтэд орсноор 1072  ширхэг хувьцааны үр өгөөжийг хүртэнэ.

Бид цаг хугацааны хувьд яаравчилж байгаа. Нийгэмд “Тавантолгой” төслийг эхлүүчихээсэй гэсэн хүлээлт байгаа. Улс төрийн байр суурийн хувьд талууд олон улсын стандартад нийцүүлж IPO 30 хувьд гаргах шийдвэрт хүрсэн. Авто зам, төмөр зам гээд дэд бүтцийн асуудал гээд яригдаж байгаа. Ажлуудыг үе шаттай хийнэ.

- УИХ-д хэзээ өргөн барих бол?

-ҮАБЗ-өөр оруулж тогтоолын төсөл танилцуулна. Үүний дараагаар УИХ-д танилцуулах учиртай. Төмөр зам, цахилгаан станцын ТЭЗҮ хариуцсан сайдуудад бүгд бэлэн байгаа. Мөн устай холбоотой ТЭЗҮ-д БОАЖЯ Хөхморьт гэсэн төсөл оруулахаар болсон байна лээ.

Т.Хулан

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Бөхөө гэж
салбарын сайд нэртэй амьтанд тодорхой мэдэх зүйл бна уу? 5 Толгойг эргэлтэнд оруулбал гэх юм. одооч нүүрсээ олборлож борлуулсаар бгаа. Бас оюу толгойн талаар ийм бөөрөнхий нялцганасан байх гэж
2018/06/05 112.72.11.123
Shar tokhoi
Ene ymhii luivarcvhid zogsono zadna gej ogt baihgyui uym aa .Mongoliig shulaj zolmohoo odoo boliojee .Butsaruudiig toroos zailuulah uymsan .
2018/06/05 185.75.139.248
ИЙМ САЙД БАЙХЫН ХЭРЭГ БАЙНА УУ ДАА ЗАЙЛУУЛ
СУМЬЯАБАЗАР ОЮУТОЛГОЙГ ЯАА ГЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ МОНГОЛЫН ТӨР ЯАХ ГЭЖ ШАЛГАЛТ ЯВУУЛСНЫГ ТЭР ЕР НЬ ОЙЛГООГҮЙ ЮМ БИШҮҮ ТЭРНИЙХЭЭР БАРАГ Л ОЮУТОЛГОЙГ БИТГИЙ ОРОЛД ТЭГЭЭД Л ДАВРААД ЯВУУЛХААС ӨӨР АРГАГҮЙ..
2018/06/04 112.72.14.94
  • Recent
  • Most Read
  • Most Comment